• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/05
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Увс нуурын хотгорын шим мандлын нөөц газар,  Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газраар батламжиллаа

thumbnail viber_image_2022-10-03_10-28-23-880viber_image_2022-10-03_10-28-23-880
2022/10/03 12:05:31
Увс нуурын хотгорын шим мандлын нөөц газар,  Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газраар батламжиллаа

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний ээлжит XVI  хурал Кемпински зочид буудалд болж байна.

Хуралд сүлжээний гишүүн орнуудын төлөөлөгчид, сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, үндэсний болон орон нутгийн холбогдох эрх бүхий багууллагуудын 50 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурлаар өнгөрсөн хугацаанд хийсэн, цаашид хийх ажил, шим мандлын нөөц газруудад цар тахлын үзүүлсэн нөлөө, цар тахлын дараах нөхцөл байдал, үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалтын талаар ярилцаж, туршлага солилцох юм.

ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөр нь байгаль орчинд үзүүлэх хүний хүчин зүйлийн олон талт нөлөөг судлах, байгалийн нөөц, баялгийг шинжлэх ухаан, судалгааны үндсэн дээр урт хугацаанд хадгалан хамгаалах зорилготой.

Хурлын үеэр Увс нуурын хотгорын хил дамнасан шим мандлын нөөц газар болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газруудаар бүртгэсэн батламжийг хүлээн авлаа.

Дэлхийн сүлжээнд бүртгүүлснээр хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах, нутгийн иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг ЮНЕСКО дэмжин урамшуулах, шаардлагатай удирдамж чиглэлээр хангах, санхүүгийн нэмэлт эх үүсвэр хайхад дэмжлэг үзүүлэх юм.

Мөн бүс нутаг болон дэд бүс нутгийн сүлжээнд элсэн орж, сүлжээний зүгээс зохион байгуулж буй арга хэмжээ, хурал, сургалтад хамрагдах замаар бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, боловсон хүчний чадавх нэмэгдэх ач холбогдолтой юм.

Энэ удаагийн хурлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний Нарийн бичгийн дарга нарын газар, “Дэ нэйче консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зүүн Азийн орнуудын шим мандлын нөөц газруудын сүлжээний хурал хоёр  жилд нэг удаа болдог бөгөөд 1997, 2003, 2007, 2013 онд Монгол Улсад зохион байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс:
  • 1990 онд Говийн их дархан цаазат газрыг;
  • 1996 онд Богд Хан уулын дархан цаазат газрыг;
  • 1997 онд Увс нуурын ай сав газрыг;
  • 2002 онд Хустайн байгалийн цогцолборт газрыг;
  • 2005 онд Дорнод Монголын дархан цаазат газрыг;
  • 2007 онд Монгол Дагуурын дархан цаазат газрыг;
  • 2020 онд Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг;
  • 2021 онд Увс нуурын хотгорыг хил дамнасан шим мандлын нөөц газрыг;
  • 2022 онд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлээд байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • 2025/07/03 11:14:06Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ
  • 2025/07/02 12:28:103х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ
  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020