• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ

thumbnail received_933365364355841received_933365364355841
2023/02/21 9:39:03
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн сар шинийн мэндчилгээ

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

Монголын цагаан сар бол Хүннү гүрний үеэс хүндэтгэн ёсолж ирсэн, монголчууд бидний оюун санааны дархлаа, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, эв нэгдэл, ерөөл бэлгэдлийн охь шим болсон өнө эртний уламжлалтай үндэсний их баяр ёслол билээ.

Их эзэн Чингис хаан төр улсынхаа сүр хүчийг тунхаглан зарлаж, хаврын тэргүүн барс сарыг жилийн эхэн хэмээн тогтоож, монгол түмний эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн алтан хэлхээ болсон цаг тооллын бэлгэдэл цагаан сарыг төрт ёсны их баяр ёслол болгон тэмдэглэж, цадиг түүхийг эхлүүлсэн түүхтэй.

“Мэндлэх гэдэг мөнхийн ёс, хүндлэх гэдэг хүний ёс” хэмээн бидний өвөг дээдэс сургаж ирсэн.

Энэхүү үндэсний уламжлалт баяр ёслолоороо монголчууд бид эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, азай буурал, ахас ихсээ хүндлэн золгож, ураг төрөл, удам судраа мэдэлцэж, ёс заншил, төрт ёсоо дээдлэн, сайныг эрхэмлэн саарыг тэвчиж, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайхныг урладаг бахдам сайхан уламжлалтай.

Сар шинийн баяраар монголчууд бид үүх түүх, өв соёл, үнэт зүйлээрээ бахархах, өвөг дээдэс, өтгөс буурлаа хүндлэх, зан заншил, ёс жудгаа эрхэмлэн дээдлэх, эх оронч үзэл санааг үр хойчдоо өвлүүлэн сургаж үлдээдэг бөгөөд Монголын цагаан сар нь монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл билээ.

Миний Монголын ард иргэд ээ!

Улиран одож байгаа “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 68 мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, монголчууд бид 3 сая 460 мянгуулаа боллоо.

Малчин түмний маань хичээл зүтгэл, хангай дэлхийн ивээл хишгээр буянт мал сүргийн тоо таван төрлөөрөө өсөж, нийт малын тоо 71 саяыг давж, түүхэн үзүүлэлт тогтоолоо.

Монголчууд бид цар тахлын хүнд үеийг даван туулж, хил боомт нээгдэж, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болон нэмэгдэж, унаж байсан эдийн засаг 4.5 хувиар өсөж, цар тахлын өмнөх түвшиндээ хүрсэн сайхан мэдээг сар шинийн баярын энэ өдөр ард түмэндээ дуулгахад таатай байна.

Түүнчлэн хөгжил дэвшлийн төмөр судас болсон стратегийн өндөр ач холбогдол бүхий “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян”, “Зүүнбаян-Ханги” болон Газрын тос боловсруулах үйлдвэрийн нийт 900 гаруй км урт төмөр замыг манай Зэвсэгт хүчин, үндэсний 500 гаруй аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, 10,000 гаруй инженер, техникийн ажилчин, төмөр замчид, монгол залуусын маань ур ухаан, хүч хөдөлмөрөөр бүтсэн түүхэн бүтээн байгуулалтыг хийж чадлаа.

Эдгээр стратегийн төмөр замууд нь Монгол Улсад өндөр үр ашиг өгч, өргөн боломжийг нээж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэр оруулах болно.

Үүний зэрэгцээ манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой жил байлаа.

Өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд амжилттай хийгдсэний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад хүрэлцэн ирсэн бөгөөд “Дэлхий ертөнцийн энэхүү амаргүй цаг үед Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн хэлсэн нь манай улсын нэр хүндийг дэлхий дахинаа өндрөөр үнэлсэн үйл явдал боллоо.

“Буян үйлдэгч” хэмээх бар жилдээ монголчууд бид тив дэлхийд амар амгалан, энх тайвныг цогцлоосон Их Монгол Улсыг үндэслэгч, мянганы суут хүмүүн Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, хүн төрөлхтний түүхэнд анх удаа Их хаанаараа овоглосон “Чингис хаан” музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялааж, даян дэлхийн түмэн олны хүртээл болгож чадлаа.

Их эзэн Чингис хаан нэгэнтээ “Эрдмийн дээд эв” хэмээн айлдсан байдаг.

Иймээс манай ард түмэн Их хааныхаа билиг сургаалыг санаж, эрдмийг эрхэмлэж, эвийг сахин, зөвийг бүтээж, Их Монгол Улсынхаа гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлаж, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтдаа зүтгэж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих учиртай.

Эв эеийн бэлгэдэл ирж буй туулай жил монголчууд бидний хувьд ажил амьдрал буцалсан, амжилт бүтээл ундарсан, их бүтээн байгуулалт өрнөсөн, эдийн засаг сэргэсэн хөгжил, дэвшлийн жил байх болно.

Сар шинийн баярын энэ өдөр эргэх дөрвөн улиралд эрдэнэт сүргээ хариулж, эртний түүхт Монголынхоо өв уламжлалыг тээж ирсэн малчин олон түмэндээ өвлийг өнтэй давж, урин хавартай учран золгосны баярын мэндийг айлтгаж, төл бүрэн, сүрэг тарган хаваржиж, дэлгэр зунтай золгохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
XVII дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилдээ саруул ухаант, өндөр заяат монгол түмэн минь сэтгэл тэнэгэр, бие эрүүл, билиг хурц, аз хийморь, амжилт бүтээлээр тэгш дүүрэн байх болтугай.

Тэнгэр шигээ тэнүүн сэтгэлтэй, тал шигээ уужим ухаантай зон олны минь заяа буян дэлгэрч, өргөн түмний минь цог хийморь бадарч, түмэн олноороо төвшин амгалан байж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа
  • 2025/04/28 12:34:23БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020