• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/04/09
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

thumbnail 353807921_1340431036820431_7425098131281962658_n353807921_1340431036820431_7425098131281962658_n
2023/06/28 10:02:19
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй орнууд, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима бараалхав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй хийсэн яриа хэлэлцээний үр дүн гарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Нэн буурай, далайд гарцгүй, арлын жижиг хөгжиж буй 92 улсад тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, шийдэл, гарц олоход Дээд төлөөлөгчийн газар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэндчилгээ уламжлахыг хүсэв.

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжиллаа.

Монгол Улс нь олон улсын тавцанд тэнцвэртэй байдал бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв.

Мөн далайд гарцгүй орнуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манлайлж, идэвхтэй ажиллаж буйг өндрөөр үнэлдэгээ хэлээд, НҮБ дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ онцлов.

2017 онд Монгол Улсын санаачилгаар байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Түүнчлэн ирэх онд Руанда Улсад болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хуралд оролцохыг урилаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/04/09 7:12:22“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ  
  • 2026/04/08 4:06:40Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
  • 2026/04/08 10:53:00Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • 2026/04/07 7:01:13УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг Төрийн байгуулалтын Байнгын хороо 66.7 хувиар дэмжлээ
  • 2026/04/04 4:02:18Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • 2026/04/04 4:02:12Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • 2026/04/03 7:09:28Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
  • 2026/04/03 12:49:21Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • 2026/04/03 11:38:26Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • 2026/03/30 4:33:39Н.Учралыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо 95.8 хувиар дэмжлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020