• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа

thumbnail 353860579_803215814536572_2535174432266946106_n353860579_803215814536572_2535174432266946106_n
2023/06/28 10:17:11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон-ыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт, Гадаад харилцааны сайдын санаачилгаар Монгол Улсад зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласанд талархал илэрхийлж, чуулга уулзалт үр дүнтэй болж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.

Цар тахлын дараа эдийн засаг, худалдааг сэргээх, идэвхжүүлэх нь улс орон бүрийн чухал зорилт болж буй бөгөөд Монгол Улс Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж буй нь үүний нэгэн илрэл хэмээн онцоллоо.

Чуулга уулзалтын үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих Олон улсын худалдааны төвийн “SheTrades” хөтөлбөрийг Монгол Улсад эхлүүлж байгаад баяртай байгаагаа хэлэв.

Энэхүү санаачилгын хүрээнд Монголын эмэгтэй  бичил, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бусад олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчдтэй холбоо тогтоох, харилцан туршлага хуваалцах боломж нээгдэх юм.

Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Хамилтон чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой” сэдвийн хүрээнд Монгол Улсад зохион байгуулж, ногоон болон цахим худалдааг нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг хөндөж буй нь өндөр ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ.

Олон улсын худалдааны төв нь Монгол Улсын Үндэсний экспортын стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлж байна. Цаашид Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд, урт хугацааны бодлогын хэрэгжилтэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа Гүйцэтгэх захирал Памела Хамилтон илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын худалдааны төв нь худалдааг дэмжих, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд Монгол Улсад чухал ажлуудыг хэрэгжүүлж ирсэн ойрын түнш байгууллага гэдгийг тэмдэглэлээ. Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ хэлэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
  • 2025/05/01 1:58:56Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
  • 2025/05/01 12:55:03Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020