• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өндөрлөлөө

thumbnail 353817071_1423043788491770_8258785843785180701_n353817071_1423043788491770_8258785843785180701_n
2023/06/28 7:24:52
20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан 20 дахь удаагийн “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн дор болж өндөрлөлөө.

Чуулга уулзалтаар ногоон эдийн засаг, худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчид тэр дундаа эмэгтэйчүүд, залуучуудын бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, цахим шийдлүүдийг санал болгох, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ зах зээл, шинэ боломжийг хэлэлцлээ.

Чуулга уулзалтын эхний өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 26-нд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бизнес эрхлэгчдийн зөвлөлдөх уулзалт, худалдааны дэд бүтэц, бүс нутгийн холболт, худалдааг хүртээмжтэй хөнгөвчлөх зэрэг сэдвээр дугуй ширээний уулзалт болсон.

Хоёр дахь өдрийн уулзалтаар залуучуудын бизнес, эрхлэлтийг нэмэгдүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, ногоон бизнес болон төслүүдийг танилцуулах тэмцээн болжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ, худалдаа, хөрөнгө оруулалтыг ногоон, цахим, органик байдлаар төрөлжүүлэх, бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн уялдаа холбоог сайжруулах олон уулзалт болж, аж ахуйн нэгжүүд 4.5 сая ам.долларын үнийн дүн бүхий яриа хэлцэл хийн, 20 орчим  аж ахуйн нэгж цаашид хамтран ажиллахаар болсныг тодотгов.

Чуулга уулзалтын үеэр залуу бизнес эрхлэгчид ногоон гарааны бизнесээ танилцуулан өрсөлдөж, “Экопренер, байгаль орчны нөхөн сэргээлтийн шагналын эздийг” шалгаруулсан байна.

Мөн Олон улсын худалдааны төв “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв”-өө Монгол Улсад албан ёсоор нээлээ.

“Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-д дэлхийн 70 орны 600 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд хэлэлцүүлэг, уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн, 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгах юм.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Засгийн газар,  Олон улсын худалдааны төв хамтран зохион байгууллаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/28 12:00:28Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/28 10:53:20Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/05/27 5:51:16Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
  • 2025/05/27 4:58:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
  • 2025/05/27 2:25:47Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
  • 2025/05/26 4:22:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
  • 2025/05/26 3:15:24Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
  • 2025/05/26 11:13:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/05/26 10:58:57Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/05/25 8:30:41Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020