• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/05/14
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Чинагийн Галсан, Галсангийн Цогт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

thumbnail 412412039_337528795714513_1752796176019134334_n412412039_337528795714513_1752796176019134334_n
2023/12/28 2:17:41
Чинагийн Галсан, Галсангийн Цогт нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Соёлын бүтээлч өв, уран зохиолыг олон улсад сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, үндэсний ёс заншлаа өвлүүлэн уламжлуулах, уран зохиол, орчуулгын олон арван бүтээл туурвин ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан,
  • Эрчим хүчний үйлдвэрлэлийг чанартай нүүрсээр ханган, нүүрсний экспортыг нэмэгдүүлж, дотоодын барилгын материалын салбарт евро стандартыг амжилттай нэвтрүүлэн, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи нутагшуулсан “Монголын алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Галсангийн Цогт нарт хүртээв.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн шагналт, академич Тугалын Жанлав,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Стандарт, хэмжил зүйн газрын ахмад ажилтан Чойжилжавын Ээнзэндагва,
  • “Монголын алт” ХХК-ийн Санхүү бүртгэлийн газрын захирал Доржсүрэнгийн Сайнжаргал,
  • Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Цэвэгсүрэнгийн Наранчимэг,
Гавьяат хуульч цолоор:
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Содномтүнрэвийн Буд,
  • Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Заграагийн Баасанням,
Гавьяат тээвэрчин цолоор:
  • Гол мөрний ахмад тээвэрчдийн холбооны тэргүүлэгч, ахмад тээвэрчин Бадамцэрэнгийн Гонгор,
  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн тээврийн жолооч Батнасангийн Шаравсамбуу,
Гавьяат багш цолоор:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Логарифм” сургуулийн бага ангийн багш Гомбодоржийн Лхагва,
  • Дархан-Уул аймаг дахь “Дархан-Өргөө” политехник коллежийн ахмад багш Очирын Ажигцэрэн,
  • ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн зөвлөх багш, доктор, профессор Дүйнхэржавын Доржсүрэн,
  • Ерөнхий боловсролын “Оргил” сургуулийн захирал Балсангийн Наранцэцэг,
  • Завхан аймгийн Улиастай сумын Нэгдүгээр цэцэрлэгийн зөвлөх багш Рэнцэнгийн Жавзан,
  • ШУТИС-ийн Барилгын инженер, архитектурын сургуулийн дэд профессор Цэдэннямын Дашдорж,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Сэнгээгийн Оюунбат,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Газопровод союз восток” компанийн төслийн зохицуулагч Лувсандагвын Амарсанаа,
  • “Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбоо”-ны гүйцэтгэх захирал Догдомын Дагвасүрэн,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
  • “Буян-Од” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ванганжилийн Буянтогтох,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Баганат-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Одсэрийн Батсайхан,
  • “Уран охид” ХХК-ийн захирал Рагчаагийн Дариймаа,
Малын гавьяат эмч цолоор:
  • Өмнөговь аймгийн “Цогцол” мал эмнэлгийн малын их эмч Шонхоны Мандах,
  • Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн зөвлөх малын эмч Цэндсүрэнгийн Гантөмөр,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй,
  • “Улирал ба зохиолч” сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч Сүрэнжавын Хишигсүрэн,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Бурхан андууд” эмнэлгийн хүүхдийн зөвлөх эмч Намбарын Энхбаяр,
  • Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал, тэргүүлэх зэргийн эмч Отгонсүрэнгийн Хишигсүрэн,
  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Төв аймгийн “Баруун Зуунмод” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах эмч Балдангийн Энхжаргал,
  • Монголын донорын холбооны тэргүүн Манлайн Сосорбарам,
  Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Цэдэндоржийн Цогзолмаа,
  • “Филипс гэрэлтүүлэг” ХХК-ийн захирал Арилдийрагчаагийн Ганхуяг,
  • Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын даргын зөвлөх Бадарчийн Лосол,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Гаясүрэнгийн Жавзандулам,
  • Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Сэрээтэрийн Төмөрбүс,
  • “МИАТ” ТӨХК-ийн Санхүү, дотоод аудитын албаны дарга Намсрайн Цагаанхүү,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Техник импорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дашдондогийн Ганцэцэг,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ЦДБЭЧ-ын Сургалт, соёл, хүмүүжил, маркетингийн албаны дарга Рэнчиндоржийн Өнөржаргал,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Монголын урчуудын эвлэлийн гишүүн, зураач Дамдинсүрэнгийн Уртнасан,
  • Монгол Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Оюунчимэгийн Хүрэлбаатар,
  • Ховд аймгийн Чандмань сумын Соёлын төвийн эрхлэгч асан Рэнцэнгийн Даваажав,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал,
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театрын жүжигчин Хоролсүрэнгийн Батжаргал,
  • Төв халхын дуулалт жүжгийн театрын гоцлол дуучин Дамбадаржаагийн Лхагвадорж,
Гавьяат тамирчин цолоор:
  • Ширээний теннисний “Оч” клубын багш, дасгалжуулагч Батсүхийн Отгонжаргал ,
  • Уулчид, аялагчдын “Монгол Алтай төв” клубын гишүүн, уулын спортын тамирчин Бямбажавын Элбэгжаргал,
  • Мэргэжлийн сумо бөхийн 73 дахь их аварга Гантулгын Ган-Эрдэнэ,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн биеийн тамирын багш Ядамсүрэнгийн Отгончимэг,
  • Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны шигшээ багийн тамирчин Сандуйжавын Энхбат нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/05/12 4:25:58АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно
  • 2025/05/12 11:34:04Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай
  • 2025/05/10 9:50:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • 2025/05/09 11:57:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
  • 2025/05/09 11:47:04“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/05/08 12:06:09Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/05/07 8:00:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ
  • 2025/05/05 9:54:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
  • 2025/05/02 12:37:34Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
  • 2025/05/01 5:30:54Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020