Доктор, академич Ринчений Барсболдод Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв
XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг:
- Эх орондоо палеонтологийн эрдэм судлалын суурийг тавьж, хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг, авьяас чадвараа зориулан, үлэг гүрвэлийн судалгааны ажлыг тэргүүлэн ажиллаж, шинжлэх ухааны олон арван өгүүлэл, нийтлэл туурвиж, геологи, ашигт малтмалын салбарыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн зөвлөх, Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, академич Ринчений Барсболдод хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын эмч цолоор:
- Дүрс оношилгоо, судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвиж, зохиогчийн эрх болон шинэ бүтээл, оновчтой санал, ашигтай загвар бүтээн, дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч, Хүний гавьяат эмч Цэрэндоржийн Бадамсэд,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
- Хөдөө аж ахуйн ахмад ажилтан, зөвлөх мал зүйч Дэлэгийн Жанцанхорол,
Шинжлэх ухааны гавьяат ажилтан цолоор:
- “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн захирал, Шинжлэх ухааны доктор Дамдины Дагвадорж,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
- “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагч асан, Уул уурхайн баяжуулалтын инженер Жамбаагийн Амаржаргал,
- “Говь” ХК-ийн ахмад ажилтан Цэндээгийн Анхбаяр,
- “Өвөр баян бүрд” ХХК-ийн зөвлөх Төмөр-Очирын Түдэвренчин,
Гавьяат хуульч цолоор:
- Төрийн албаны зөвлөлийн гишүүн асан Бадамцоогийн Идэрчулуун,
Гавьяат багш цолоор:
- Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн захирал Шугарсүрэн Ядамсүрэн,
- “Эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн захирал Аюурзанын Энхжаргал,
- Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батсүрэнгийн Жавзмаа,
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын зөвлөх, зөвлөх профессор Баатарын Очирбат,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Нийслэлийн “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн ахмад эх баригч, бага эмч Тогтохдоржийн Ренчинноров,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар цэцэрлэгийн ахмад ажилтан Гомбосүрэнгийн Алтанцэцэг,
Хүний гавьяат эмч цолоор:
- “Номун” нэгдсэн эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Жамганы Жанчив,
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд судлал, мэс заслын тасгийн их эмч Бозын Төмөрбаатар,
Гавьяат жүжигчин цолоор:
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ахмад уран бүтээлч Балжиннямын Банзаржав,
- “Хаадын хаан пикчерс” ХХК-ийн захирал, найруулагч, жүжигчин Доржийн Баттөмөр,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
- Худалдааны салбарын ахмад ажилтан Бухаагийн Норжоо,
- Баянхонгор аймгийн “Баялаг богд” ХХК-ийн захирал Сүхцэрэнгийн Оюун,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
- Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Цэндийн Дагвадаш,
- Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын ахмад ажилтан Сэнгийн Пэлжээ,
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:
- “Монгол орны ойн тогтвортой хөгжил зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Загдсүрэнгийн Болдбаатар,
Гавьяат тээвэрчин цолоор:
- Тээврийн салбарын ахмад ажилтан, жолооч Бяруузанын Өлзийбат,
- “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Зүүнбаян-Тавантолгой” төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн удирдагч Зунайн Отгонтөр,
Гавьяат малчин цолоор:
- Дорноговь аймгийн Мандах сум, Улсын аварга малчин Нямсүрэнгийн Баясгалан,
- Дорнод аймгийн Цагаан-Овоо сум, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг,
Гавьяат эдийн засагч цолоор:
- “Батхаан групп” ХХК-ийн захирал Балдоржийн Энхтайван,
Гавьяат барилгачин цолоор:
- “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Гэлгээгийн Батсүх,
- “Шинэ дөл констракшн” ХХК-ийн захирал Бат-Очирын Батболд,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
- Соёл, урлагийн их сургуулийн захирал, Хэл шинжлэлийн ухааны доктор Эрдэнэцогтын Сонинтогос,
- Гандантэгчэнлин хийдийн “Гунгаачойлин” дацангийн багш, гавж Өсөхбаярын Гүндсамбуу,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
- “Сарны чулуу” дуу бүжгийн чуулгын ерөнхий захирал Чулуунбаатарын Саранчимэг,
Гавьяат тамирчин цолоор:
- Пауэрлифтингийн дэлхийн хошой аварга, багш, дасгалжуулагч Цэрэндамбын Баярхүү нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.