• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/08
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ

thumbnail 431328956_1348541295800219_6303512389666055799_n431328956_1348541295800219_6303512389666055799_n
2024/03/22 12:05:23
Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Могол ноос”, “Блю скай кашмер” ХХК-д ажиллалаа.

Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.

Энэ үүднээс дээрх салбарынхан болон ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.

Цар тахлын жилүүдэд тухайн үеийн Засгийн газар дулаан, цахилгаан, ус зэргийн төлбөрийг төрөөс даах шийдвэр гаргасан нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах, ажлын байраа хадгалахад томоохон дэмжлэг болсонд компанийн удирдлагууд талархал илэрхийллээ.

Цаашид урт хугацаатай, хүү багатай зээл олгож, татварын бодлого болон төрийн худалдан авалт зэргээр дэмжвэл дотоодын хэрэгцээг хангаж, экспортоо нэмэгдүүлэх боломжтойг хэлж байлаа. Мөн нарийн технологийн үйлдвэр байгуулах өртөг, урсгал зардал өндөр байгаа нь багагүй хүндрэл учруулдаг тухай ярилаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарт төр, засгаас шат дараалсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд зургаан тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. Энэ онд урамшуулалд 23 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм байна.

Өнгөрсөн онд мөн 38 аж ахуйн нэгжид 170 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, 18 тэрбум төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр олгожээ.

Цаашид хөнгөн үйлдвэрлийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирвэл тухайн технологи нутагштал буюу эхний таван жил тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж, хөнгөлөх, төрийн худалдан авалт зэргээр дэмжихээр төлөвлөөд байна.

“МОГОЛ НООС” ХХК

Тус компани “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа гурав дахин нэмснээр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах боломжтой болсон бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортод гаргадаг. Үүний зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна.

Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой.

Манай улс жилд импортоор 450-500 тн ээрмэл утас авдаг бөгөөд “Могол” үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн 300 тн бүдүүн ээрмэл утас үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна.

Дотоодын үйлдвэрүүдийн нарийн ээрмэл утасны хэрэгцээ жилд 25 тн байдаг.  “Могол ноос” ХХК-ийн хүчин чадал жилийн 150 тн юм байна.

“БЛЮ СКАЙ КАШМЕР” ХХК

Тус компани 1,000 гаруй нэр төрлийн сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Жилд 250 тн ноос, ноолуур будах, 60 тн ээрмэл утас, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Өнгөрсөн онд Япон Улсын дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий оёдлын үйлдвэрийн шинэ шугам ашиглалтад оруулж, шинээр 100 орчим ажлын байр бий болгожээ.

Нийт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг 10 гаруй улсад экспортолдог бөгөөд ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноос, хонины ноосон бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлдэг.

Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг 80 хувьд хүргэж, дотоод болон гадаад зах зээл дэх байр сууриа тэлэхийг зорьж байна.

 

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/07 5:31:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • 2025/09/04 4:16:05Чөлөөлөх дайны ахмад дайчин Ундрахын Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ
  • 2025/09/03 12:35:13Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян бараалхлаа
  • 2025/09/03 9:57:46Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020