Австри Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдаах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Танай сайхан улсад гэргий Дорис-ын хамт айлчлах үеэр өндөр хүндэтгэл үзүүлж, найрсаг дотноор хүлээн авсанд дахин чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Танд эрүүл энх, сайн сайхан, Монголын ард түмэнд гэрэлт ирээдүйг хүсэн ерөөе” гэжээ.