• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/26
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

thumbnail received_1566402378124351received_1566402378124351
2025/11/26 12:25:03
“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Шинжлэх ухаан, боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, олон арван нэг сэдэвт эрдэм шинжилгээний бүтээл, олон зуун өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, биологийн салбарын мэргэжилтэй хүний нөөц бэлтгэх, Монгол орны загасны аймаг, ус нуурын биологийн олон янз байдал, загас, амьтан, ургамлыг нөхөн үржүүлэх шинжлэх ухааны аргачлал боловсруулан, загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг үндэслэн байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор, академич Аюурын Дулмаад цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Аюурын Дулмаа нь Хөвсгөл, Дархадын хотгорын Цагаан нуур, Төгрөг, Хармай, Тарган, Монгол Алтайн Толбо, Хонгор-Өлөнгийн нуур, хангайн Улаагчины хар, Найман нуур, Бага, Жаахан нуур, Дорнод тал хээрийн Хөх, Сүхбаатар аймгийн Ганга, Дагшин, Зэгст зэрэг найман аймгийн 25 нууранд загас нутагшуулан үржүүлсэн. Ингэснээр жилд 50-340 тн загас барих нөөцийг улсдаа бий болгосон  юм.

Ардын жүжигчин цолоор:
  • Соёл, урлагийг хөгжүүлж, ард олны сэтгэлд хоногшсон олон арван дуу, гоцлол цөөхүүл, найрал хөгжмийн уран бүтээл туурвин, нийтийн дууг хөгжүүлж, хөгжмийн онол, зохирол, үндэсний хөгжмийн найруулгын мэдлэг олгох, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд идэвх зүтгэл гарган, олон зуун мэргэжилтэн бэлтгэсэн МУБИС-ийн ахмад багш, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваагийн Баттөмөр,
Ардын уран зохиолч цолоор:
  • Уран зохиолыг сурталчлах, эх хэл, өв соёлоо хамгаалах, чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд эрдэм мэдлэг, авьяас билгээ зориулан, сэтгүүл зүйн салбарын олон зуун мэргэжилтэн бэлтгэж, сурган дадлагажуулсан, яруу найраг, утга зохиолын олон арван бүтээл туурвиж соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг”-ийн Удирдах Зөвлөлийн дарга, Хэл шинжлэлийн ухааны доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн Үржингийн Хүрэлбаатар,
Гавьяат эдийн засагч цолоор:
  • Сонгуулийн ерөнхий хорооны ахмад ажилтан Өөдөөгийн Цэрэндорж,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн ахмад ажилтан Дадалын Энхтуяа,
  • Хилийн цэргийн-Соёл, үйлчилгээний төвийн ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Чулуунбатын Алтангэрэл,
Гавьяат жүжигчин цолоор:
  • Улсын драмын эрдмийн театрын ахмад жүжигчин Батхүүгийн Даваасүрэн,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Улсын филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн Нямдаш,
Гавьяат багш цолоор:
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн зөвлөх багш Дамдинсүрэнгийн Нэргүй,
  • МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн сургалт, арга зүйн төвийн эрхлэгч, доктор, профессор Жамсрандоржийн Батдэлгэр,
  • “Жет” олон улсын сургуулийн ерөнхий захирал Цэрэндоржийн Чинзориг,
Хүний гавьяат эмч цолоор:
  • Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, хүний их эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор Уртнасангийн Цэвэгмид,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • “Хужирт рашаан сувилал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гунгаажавын Энхжаргал,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Харшийн цуурхай” ХХК-ийн захирал Өлзийхутагийн Цэенпил,
Худалдааны гавьяат ажилтан цолоор:
  • “Эко Могул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвын Уранцэцэг,
Гавьяат нисгэгч цолоор:
  • “МИАТ” ТӨХК-ийн Боинг 787-9 агаарын хөлгийн дарга, нисгэгч багш Бямбасүрэнгийн Амарсанаа,
Сүхбаатарын одонгоор:
  • Улсын прокурорын ерөнхий газрын ахмад прокурор Мүүзээгийн Одонхүү,
Цэргийн гавьяаны одонгоор:
  • “Монголын аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо”-ны тэргүүн ерөнхийлөгч, цагдаагийн бэлтгэл хурандаа Сандагийн Энхсайхан,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн дарга Сэрээготовын Эрдэнэчимэг,
  • ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн математикийн тэнхимийн багш, дэд профессор Буджавын Ууганбаяр,
  • СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Үндэсний урлагийн тэнхимийн багш, уран сайхны удирдагч Намдагийн Түвшинжаргал,
Алтан гадас одонгоор:
  • Монгол Улсын консерваторын Морин хуурын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны гишүүн Муухайн Ганболд,
  • “Увс хүнс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхагвасүрэнгийн Нямгэрэл,
  • “Монголын иогчдын холбоо”-ны тэргүүн Баатарцогтын Туул,
  • “Ийгл бродкастинг” ХХК-ийн тоймч, ерөнхий продюсер Санжаасүрэнгийн Эрдэнэбаяр,
  • “Их мөнгөн” ХХК-ийн тогооч Банзрагчийн Сувдаа,
  • Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Түмэнгийн Энэрэл,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Доржсүрэнгийн Батсүрэн,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалтын улсын байцаагч Туваандамбийн Цэрмаа,
  • “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-ийн монтёр Балдандагвын Очхүү,
Цэргийн хүндэт медалиар:
  • Тусгай хүчний цэргийн командлалын Хүний нөөцийн хэлтсийн сургагч ахлагч Бямбажавын Алтантив нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/11/26 12:25:03“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/11/25 11:54:35Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/11/24 11:01:24“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
  • 2025/11/22 1:07:31“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
  • 2025/11/21 7:18:17“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ
  • 2025/11/21 1:01:56“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ
  • 2025/11/21 12:22:25Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • 2025/11/21 11:55:49Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/11/21 9:29:12Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/11/20 12:26:45Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020