• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/13
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа

thumbnail received_703455982483574received_703455982483574
2025/12/03 8:54:43
Монгол, Италийн аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, харилцан ашигтай хамтрах сууриа тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-д хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

Талууд арьс, шир, ноос, ноолуур, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг эрэлхийллээ.

Эдийн засаг, бизнесийн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, дээрх салбаруудаас гадна дэд бүтэц, тээвэр, логистик, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл, техник, тоног төхөөрөмж,  агаарын тээврийн салбарт хамтрах өргөн боломж байгаад санал нэгдлээ.

Форум нь хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал нөлөө үзүүлэхийг албаны хүмүүс илэрхийллээ.

Форумын үеэр:

  • МҮХАҮТ-Италийн худалдааны агентлаг,  
  • МҮХАҮТ-“SIMEST”,
  • Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний холбоо-“Confatigianato Imprese”, 
  • Монголын ноос, ноолуурын холбоо-“Cassa Depositi e Prestiti S.P.A”,
  • “Чандмань Консалтинг” ХХК-“IL SOLE S.R.L” хоорондын Монгол Улс, Итали Улсын хооронд анхны шууд нислэг эхлүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Итали нь дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг дангаараа хангадаг бөгөөд манай улсын самнасан ноолуурын 80 хувийг авдаг.

Өнгөрсөн онд манай улс 1,000 кг угаасан ноолуур, 533 кг самнасан ноолуур нийлүүлсэн байна.

Манай улс Италиас барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор гоймон, чидун жимсний тос, шоколад, дарс, хүнс үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги голлон авдаг. 

2024 оны байдлаар Итали нь манай улсад 90 орчим сая ам.долларын шууд хөрөнгө оруулсан.   

Италийн 39 аж ахуйн нэгж боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоол, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, барилгын материал, бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна.   

Италийн экспорт 623 тэрбум, импорт 568 тэрбум евро. Үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, даавуу болон металл хийц, эмийн бүтээгдэхүүн гаргадаг.

Гадаадаас газрын тос, байгалийн хий, тээврийн хэрэгсэл, металл эдлэл, хүнс, тоног төхөөрөмж голлон авдаг юм байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/09 3:14:51“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • 2026/01/01 12:00:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/29 12:13:22Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/24 8:16:10Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо
  • 2025/12/22 5:12:23М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
  • 2025/12/18 5:59:04Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
  • 2025/12/17 3:54:58“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020