• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ

thumbnail 604978670_1563424254545153_6246403073947337031_n604978670_1563424254545153_6246403073947337031_n
2025/12/29 12:13:22
Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Ардын багш цолыг:
  • Математикийн гүнзгийрүүлсэн сургалтыг төлөвшүүлэх, заах арга зүй, технологийг сайжруулан, сургалтын хэрэглэгдэхүүнийг баяжуулахад идэвх санаачилгатай ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвин, олон зуун шавь бэлтгэж, олон улсын олимпиадад гаргасан амжилтаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, математикийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн “Шинэ Монгол” технологийн их сургуулийн математикийн багш, доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ванданжавын Адъяасүрэнд хүртээлээ.
Гавьяат эдийн засагч цолоор:
  • УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга асан Далрайн Даваасамбуу,
Гавьяат хуульч цолоор:
  • Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Чагдаагийн Хосбаяр,
Гавьяат багш цолоор:
  • МУБИС-ийн Багшийн сургуулийн математикийн багш, боловсролын ухааны доктор, профессор Цэдэннямын Нямжав,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • ШУА-ийн Газарзүй, гео экологийн хүрээлэнгийн Агаар, сансрын зайнаас тандан судлалын салбарын дарга, академич Дамдинсүрэнгийн Амарсайхан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Баримт бичиг, хяналт шинжилгээний газрын дарга, МУИС-ийн багш, доктор, профессор Содномдоржийн Янжинсүрэн,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, доктор, профессор Дарьжавын Бор,
  • Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, сэтгүүлч Чүлтэмийн Отгонбаатар,
  • Монголын зохиолчдын эвлэлийн орлогч дарга, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва,
Хүний гавьяат эмч цолоор:
  • АШУҮИС-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ганбаатарын Эрдэнэтуяа,
Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор:
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн зохицуулагч Бадралын Бурмаа,
Гавьяат малчин цолоор:
  • Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Улсын хошой аварга малчин Дамдины Баярсайхан,
Гавьяат уурхайчин цолоор:
  • “Багануур” ХК-ийн засварын хэсгийн дарга Гүрсэдийн Соронзонболд,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Гомборагчаагийн Балжинням,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Төр, захиргааны ахмад ажилтан Гүрийн Эрдэнэтөгс,
  • Орхон аймгийн Улаан загалмайн хорооны дарга Дамбын Тунгалаг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран сайхны удирдаач, дэд хурандаа Лхаажавын Баттөр,
Гавьяат тамирчин цолоор:
  • “Шандас ММА тулааны клуб”-ийн холимог тулааны мэргэжлийн тамирчин, Дэлхийн аварга Баатархүүгийн Энх-Оргил,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Марзан Шарав сан”-гийн тэргүүн Чулуунбатын Хишигчулуун,
  • “Талх чихэр” ХХК-ийн ахмад технологич Дуйнхаржавын Хоролмаа,
  • “Багануур” ХК-ийн Нүүрс бутлан ачих хэсгийн инженер Пүрэвжавын Эрдэнэцогт,
  • Чөлөөт уран бүтээлч, дуучин Эрдэнэсүрэнгийн Төрмандах,
  • “Нью сигначе” нүдний эмнэлгийн ерөнхий эмч Пүрэвийн Энхмаа,
  • МҮОНРТ-ийн редактор Гарьдшувуугийн Отгонжаргал,
Алтан гадас одонгоор:
  • “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл,
  • “Чингис хаан” үндэсний музейн тайлбарлагч Очирсүрэнгийн Энхцолмон,
  • “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үзлэг, хяналтын инженер Сурмаахоролын Гансүх,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Говь” ХК-ийн үйлдвэрийн дарга Сүхбатын Отгонцэцэг,
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн Пүрэвийн Сайнбилэг,
  • “Элэн бьюти академи”-ийн сургагч багш Мөнхбатын Эрдэнэжаргал,
  • “Позитив Монголианс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Дашгэрэлийн Түвшинбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд нь амжилт, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/19 5:01:22“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
  • 2026/01/16 5:27:15Алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад урьдын адил онцгой анхаарна
  • 2026/01/16 12:59:43Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
  • 2026/01/16 12:19:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • 2026/01/15 1:33:54“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
  • 2026/01/09 3:14:51“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • 2026/01/01 12:00:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020