• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

thumbnail 613887427_1643741106621495_2704190122481751969_n613887427_1643741106621495_2704190122481751969_n
2026/01/16 12:59:43
Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, энэ салбарын онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг ямагт дэмжихээ илэрхийллээ.

Зарлиг гаргасантай холбогдуулан хэлсэн үгнээс хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт эмч, эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт зочид оо,

Та бүхэнд өвлийн дунд сарын бэлгэт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Бидний түүх, өв соёл, ёс заншил, оюуны санааны салшгүй нэгэн хэсэг бол Монголын уламжлалт анагаах ухаан юм.

Уламжлалт анагаах ухаан бол аливаа өвчин эмгэгийг оношлон эмчлэх арга ухаан, эрүүл зөв амьдрах зан үйл төдийгүй монголчууд бидний ертөнцийг үзэх үзэл, аж төрөх ёс, оюун санааны уламжлалд тулгуурласан үнэт өв билээ.

Монголын уламжлалт анагаах ухаан 5,000 гаруй жилийн тэртээ үүсэн  хөгжсөн түүхтэй.

Эзэн Богд Чингис хааны алтан ургийн Ламын гэгээн, оточ Лувсанданзанжанцан 1681 онд тэжээхүй ухааны эмч, маарамба  бэлтгэх анхны дэг сургууль байгуулж, сургалтын болон эмчилгээний гарын авлага туурвин хэрэглэж эхэлсэн юм.

Өнгөрсөн 300 гаруй жилийн хугацаанд үе үеийн оточ нар уламжлалт анагаах ухааны онол, мэдлэгийг өвлүүлэн хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж ирсэн бөгөөд өнөө цагт ч уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүд ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ  оруулсаар байна.

Уламжлалт анагаах ухааны сурах бичиг, гарын авлага болгон хэрэглэгдэж байсан ховор нандин бүтээл болох “Дээрээс тогтоосон дүрс тус бүрийг бүртгэсэн бичиг”-ийг 2025 онд ЮНЕСКО “Дэлхийн дурсамжийн өв”-ийн жагсаалтад бүртгэн баталгаажуулсан нь Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинаа сурталчлан таниулсан үйл хэрэг болсон юм.

Уламжлалт анагаах ухааны олон зуун эмч, мэргэжилтэн дэлхийн улс орнуудад, ялангуяа Бүгд Найрамдах Польш Улсад оношилгоо, эмчилгээг чанартай сайн гүйцэтгэж, уламжлалт анагаах ухааны ололт, амжилтыг түгээн дэлгэрүүлж байгааг хэлэхэд таатай байна.

Уламжлалт анагаах ухааны онол, мэдлэгийг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх болон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд  хүчин зүтгэж байгаа эрдэмтэн судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтэн Та бүхэнд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эмч, эрдэмтэн судлаачид аа,

Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, өвөг дээдсийнхээ түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, уламжлан хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа бидний эрхэм үүрэг билээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, Эртний нийслэл Хархорум хотоо сэргээн байгуулах, Монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гарган хэрэгжүүлж байна.

Мөн Их хааныхаа музейг байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн, ёслол төгөлдөр хүндэтгэн заллаа.

Монгол түмний бахархал болсон монгол морио алдаршуулах зорилгоор төрийн тэргүүн “Дэлхийн адууны өдөр”-тэй болох санаачилга гаргасныг НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталснаар дэлхийн улс орнууд Үндэсний их баяр наадмын өдөр “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэдэг сайхан уламжлал тогтож байна.

Тэгвэл Монгол Улсад Тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлигийг өнөөдөр гаргалаа.

Энэ зарлигаар уламжлалт анагаахын салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах зэрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож байна.

Цаашид мэргэшсэн, чадварлаг залгамж үеийг бэлтгэх нь чухал бөгөөд авьяас билиг, ёс суртахуун, хүнлэг энэрэнгүй үзэлд суурилсан уламжлалт шавь сургалтыг сэргээн хөгжүүлэхэд анхаарах нь зүйтэй.

Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд салбарын эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтнүүд Та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа, нэгдсэн зохион байгуулалт, нэгдмэл бодлого, үйл ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Монголын уламжлалт анагаах ухааны онол, мэдлэг, өв соёлыг судлан шинжлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйл хэргийг төрийн тэргүүн ямагт дэмжих болно.

Монголын уламжлалт анагаах ухаан үеийн үед өргөжин хөгжиж, даян дэлхийд түгэн дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.”

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/01/16 12:59:43Уламжлалт анагаах ухааныг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхийг ямагт дэмжинэ
  • 2026/01/16 12:19:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
  • 2026/01/15 1:33:54“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
  • 2026/01/09 3:14:51“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно
  • 2026/01/01 12:00:15Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээ
  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/29 12:13:22Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/24 8:16:10Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020