• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/02/17
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ

thumbnail 632086144_1173113824687593_392933835199442163_n632086144_1173113824687593_392933835199442163_n
2026/02/17 12:10:59
Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:
  • Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бодлого, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэн, газар тариалангийн ашиг шимийг нэмэгдүүлж, буудайн үйлдвэрлэлийг дэмжсэн үндэсний томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хөрс хамгаалах, үрийн чанарыг сайжруулах зэрэг бүтээлч ажил санаачлан, хэрэгжүүлж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан, “Монголын тариаланчдын холбоо”-ны Ерөнхийлөгч, “Өгөөж Мандал Уул” ХХК-ийн захирал Чүлтэмийн Пэрэнлэйд хүртээж, баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Ардын жүжигчин цолоор:
  • Тайз, дэлгэц, кино урлагийн салбарт гол болон туслах дүрүүдийг өндөр ур чадвар, дүрийн гүн шийдлээр бүтээж, үзэгч түмний хүндэтгэлийг хүлээн, залгамж халаагаа бэлтгэж, үндэсний соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Гавьяат жүжигчин, “Нүүдэл” продакшны захирал Дашнямын Цэрэндарьзав,
Гавьяат багш цолоор:
  • Удирдлагын академийн Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Сүхийн Тойвгоо,
Гавьяат хуульч цолоор:
  • Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Дугардоржийн Баяндүүрэн,
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Дэнзэнлхамын Уламбаяр,
Гавьяат малчин цолоор:
  • Говь-Алтай аймгийн Дарви сумын малчин, Улсын хошой аварга малчин Осорхүүгийн Гансүх,
Гавьяат тамирчин цолоор:
  • Үндэсний бөхийн улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба,
Гавьяат дасгалжуулагч цолоор:
  • МҮОХ-ны гишүүн, Байт харвааны олон улсын хэмжээний мастер, Үндэсний сурын хүндэт мэргэн, Үндэсний биеийн тамирын их сургуулийн багш, дэд профессор Шагдарын Бямбасүрэн,
Хүний гавьяат эмч цолоор:
  • “Зүүний билэгт” ХХК-ийн уламжлалт анагаах ухааны эмч Пунцагдоржийн Батаа,
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
  • Нийслэлийн “Өргөө амаржих газар”-ын эх баригч эмч Бадарчийн Оюунчимэг,
Гавьяат мал зүйч цолоор:
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Уур амьсгалын дасан зохицох төслийн техникийн мэргэжилтэн Пунцагдоржийн Ганхуяг,
Гавьяат барилгачин цолоор:
  • “Мон марс” ХХК-ийн ерөнхий захирал Ёндонжунайн Энхээ,
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
  • “Дархан минж” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Батчулууны Анхболд,
  • “Тод оймс” ХХК-ийн ерөнхий захирал Батжаргалын Баяржаргал,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:
  • Хархорум хотын Захирагчийн ажлын албаны зөвлөх Нэргүйн Бат-Эрдэнэ,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
  • “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Дугарсүрэнгийн Гүн-Үйлс,
  • “Соён гэгээрүүлэгч” телевизийн ерөнхий захирал Шархүүгийн Хишигсүрэн,
Гавьяат жүжигчин цолоор:
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Хү хамтлагийн гишүүн, хөгжимчин Галсанжамцын Нямжанцан,
Сүхбаатарын одонгоор:
  • Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Гонгорын Надмид,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
  • “Сүү” ХК-ийн ахмад ажилтан Цэрэндагвын Ганцэцэг,
  • Үндэсний статистикийн хорооны дэд дарга Дамдинсүрэнгийн Лхамсүрэн,
  • “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Улсын филармонийн Морин хуурын найрлын морин хуурч Лхагвасүрэнгийн Болормаа,
Алтан гадас одонгоор:
  • “Монгол адууны диваажин” ТББ-ын тэргүүн Батхүүгийн Наранбадрах,
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Ганболдын Энхнаран,
  • “Зүрх сэтгэл хөдлөлийн боловсрол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Цогтхүүгийн Алтансор,
  • “Суман гүн трейд” ХХК-ийн ерөнхий захирал Борхүүгийн Мөнхтөгс,
  • Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ганбатын Нарантуяа,
  • “Гранд мед” эмнэлгийн нуруу, нугасны тусгай тасгийн эрхлэгч Бабаны Нурбек,
  • “Ред пойнт медиа” ХХК-ийн зураглаач Ганхуягийн Гүенбаатар,
  • “Сатурн фүүдс” ХХК-ийн захирал Санжжавын Алтанхуяг,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
  • “Пластик центр” ХХК-ийн захирал Санжаасүрэнгийн Цэвэгсүрэн,
  • Арьсан гутлын “Чойсе” брэндийн үүсгэн байгуулагч Батжаргалын Ганбаатар нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Мөн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Цагаан сарын баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/02/17 12:58:35Шагайн харваачдад улсын цол олголоо
  • 2026/02/17 12:54:31Уяачдад улсын цол хүртээлээ
  • 2026/02/17 12:10:59Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2026/02/16 4:28:15Дипломат албаны дээд цол хүртээлээ
  • 2026/02/16 3:04:36Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2026/02/15 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
  • 2026/02/11 1:13:26“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
  • 2026/01/29 11:32:44“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
  • 2026/01/28 1:03:55У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
  • 2026/01/26 2:55:06Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020