• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/03/23
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

thumbnail received_915441394701888received_915441394701888
2026/03/22 11:50:33
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр Ерөнхий сайд байхдаа эмнэлгийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар 150 ортой эмнэлэг барих шийдвэр гарган, шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн юм.

Өмнөх эмнэлгийн барилга ашиглалтын хугацаа дууссан, агааржуулалтын системгүй, тоног төхөөрөмжүүд хуучирсан, хагалгааны ганцхан өрөөтэй учир яаралтай, төлөвлөгөөт хагалгаанууд хойшлогдох, хугацаа алдах зэрэг тохиолдол олон гардаг байлаа.

Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажил удааширсан ч 2020 онд 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн 50 ортой эмнэлгийг, өнөөдөр 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 100 ортой эмнэлгийг ашиглалтад орууллаа.

Ингэснээр иргэд эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг орон нутагтаа авахаас гадна үе солих болон хавдрын мэс засал зэргийг хийлгэхээр Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Нэгдсэн эмнэлэг агааржуулалтын нэгдсэн системтэй, нэгдсэн хагалгааны вакуумжуулсан өрөөнүүдтэй болсноор яаралтай болон төлөвлөгөөт хагалгаануудаа зэрэг хийж, эмнэлгийн үйлчилгээ, чанар, аюулгүй байдал, хүртээмж нэмэгдэж байна.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хүчин зүтгэж байгаа эмнэлгийн удирдлага, хамт олон, бүтээн байгуулалтыг гүйцэтгэсэн “Морин сувд констракшн” компанид Ерөнхийлөгч ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн эмнэлэгт шаардлагатай компьютер томограф, ангиографын аппарат авах хөрөнгийг улсын төсөвт тусгуулахад анхаарна гэдгээ хэллээ.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1940 онд 15 ортойгоор “Докторын эмнэлэг” нэртэй байгуулагдсан түүхтэй. Өдгөө 447 ортой, 23 тасаг нэгж, 7 алба, 504 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Баян-Өлгий аймагт төр, хувийн хэвшлийн 130 эрүүл мэндийн байгууллагад 1,700 гаруй хүн ажилладаг юм.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/03/22 11:50:33Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
  • 2026/03/22 3:19:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
  • 2026/03/22 2:59:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2026/03/22 10:04:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
  • 2026/03/21 7:46:36“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
  • 2026/03/21 3:23:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
  • 2026/03/20 9:11:53“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
  • 2026/03/20 2:11:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • 2026/03/18 2:10:48Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
  • 2026/03/18 2:07:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020