• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2021/01/23
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ-ээ өргөн барив

thumbnail _MG_7829_MG_7829
2018/05/29 12:23:50
Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад ИЖБ-ээ өргөн барив

Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтож, Европын Холбооны Төлөөлөгчийн газар манай улсыг Бээжингээс хавсран ажиллаж байгаад 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс Улаанбаатарт Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байсан юм.

Харин ноён Траян Лауренцю Христеа өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаар Европын Холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайд болж байна.

Ноён Траян Лауренцю Христеа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг богино хугацаанд хүлээн авсанд талархаад оюутан ахуй цагаа өнгөрөөж байсан улсдаа эргэн ирж байгаадаа талархаж байгаагаа хэллээ. Мөн Европын Холбоог төлөөлөн Элчин сайдаар суух хугацаандаа худалдааны харилцааг хөгжүүлэх асуудалд нэн тэргүүнд анхаарч, хоёр талын хамтын ажиллагаанаас гадна бүс нутгийн хэмжээнд хамтрах, нийтлэг үнэт зүйлс болох сайн засаглал, хууль эрх зүй, хүний эрхийг хамгаалах тал дээр хичээл зүтгэл гарган ажиллахаа хэллээ.

Хариуд нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Траян Лауренцю Христеа ажлын амжилт хүсээд ирэх жил тохиох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд бодитой ажил хийж, үр дүнтэй угтахыг хүсэв. Мөн Монгол Улсад суралцаж байсан эдийн засаг, нийгмийг сайн мэддэг хүн Элчин сайдаар томилогдсон тул хамтын ажиллагаанд богино хугацаанд дэвшил гарна гэж найдаж буйгаа хэллээ. Түүнчлэн хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрх, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, дулаарал буюу цөлжилт зэрэг Монгол Улсад тулгамдаж байгаа асуудлын хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлж, Европын Холбооноос Монгол Улсад явуулж байгаа төсөл, хөтөлбөрт анхаарч ажиллахаа хэлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2021/01/22 4:53:04Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүллээ
  • 2021/01/22 3:14:09Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2021/01/21 5:56:36Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Иргэдийн сайн дураараа эвлэлдэн нэгдсэн жагсаалыг хэн нэгэн удирдан зохион байгуулсан мэт илтэд хуурамч мэдээлэлд итгэн гаргаж буй мэдэгдэл нь туйлын харамсалтай байна
  • 2021/01/21 4:32:18Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдаан зарлалаа
  • 2021/01/20 11:58:03Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй ч иргэд эмнэлгийн тусламж авч чадахгүй амь насаа алдаж байна
  • 2021/01/18 5:10:53Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгой төслийн тухай бүрэн мэдээллийг ирүүлэх тухай албан тоотыг Засгийн газарт хүргүүллээ
  • 2021/01/08 3:03:00Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
  • 2020/12/30 6:44:52Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал бол эн тэргүүнд төрийн үүрэг, бас монгол хүн бүрийн үүрэг юм
  • 2020/12/29 7:03:13Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг шагналаа
  • 2020/12/23 2:55:03Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийг тэмдэглэсэн “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Видео

thumbnail _MG_6526_MG_6526
2020/09/01 9:00:38Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail GB5_0354
GB5_0354
2020/09/24 2:48:20Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: 21 дүгээр зуунд дэд бүтэцгүй эмнэлэг, сургууль, байшин барьж, татвар төлөгчдийн мөнгийг үрж болохгүй!
thumbnail Suld (1)
Suld (1)
2020/06/30 11:43:10Улсын Их Хурлын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа
thumbnail F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
F9F9401E-DD64-4E6A-83D0-16E8708FDE2D
2020/06/19 7:01:55Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярилаа
thumbnail GBT_3580
GBT_3580
2020/02/10 5:37:24Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 2019 оны туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээнийг хааж үг хэлэв
thumbnail OTGO8413
OTGO8413
2019/11/25 1:12:46Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020