• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2019/02/19
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ынд баяр хүргэсэн илгээлт явууллаа

thumbnail NkoreaNkorea
2018/06/13 12:04:05
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ынд баяр хүргэсэн илгээлт явууллаа

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эрхэмсэг ноён Ким Жөн Ынд баяр хүргэсэн илгээлт явууллаа.


Илгээлтэд:

“Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын тэргүүн нарын дээд түвшний түүхэн уулзалт 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сингапурт амжилттай болж, талууд Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсанд Эрхэмсэг ноён дарга Танд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе.

Энэ уулзалт нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаанд төдийгүй Зүүн хойд Ази, Солонгосын хойгт түүхийн шинэ эрин үеийг нээсэн уулзалт боллоо гэж Монгол Улс үзэж, талархан хүлээн авч байна. Хоёр тал яриа хэлэлцээг амжилтад хүргэхийн тулд ихээхэн хүч чармайлт, хөдөлмөр, тэвчээр гаргаж, энэхүү чухал үр дүнд хүрч чадлаа.

Энэхүү түүхэн уулзалтаар талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулж, бат бэх энх тайвныг тогтоох, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд харилцааг хэвийн болгох талаар хамтран ажиллахаар тохирсон нь Солонгосын хойгт төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт, улмаар дэлхийн энх тайван, аюулгүй байдалд томоохон өөрчлөлт дэвшлийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Монгол Улс Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Бид Зүүн хойд Ази, Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход чиглэсэн холбогдох улсуудын яриа хэлэлцээг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байна.

Эрхэмсэг ноён дарга Танд улс орноо хөгжүүлэх, Солонгосын хойгт эв эеийг эрхэмлэсэн, хамтын хөгжлийг цогцлоох их үйлсэд тань амжилт хүсье.

Танд эрүүл энх, сайн сайхныг, найрсаг Солонгосын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг ерөөе” гэжээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2019/02/15 11:47:45Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
  • 2019/02/14 11:59:57Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны ажлын хэсгийн уулзалтад оролцов
  • 2019/02/07 1:36:41Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа
  • 2019/02/06 3:00:56Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг хүлээн авч уулзав
  • 2019/02/05 10:06:41Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ахмадуудын амар мэндийг айлтган золгов
  • 2019/02/05 9:59:09Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
  • 2019/02/05 9:24:32МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ
  • 2019/02/04 7:56:35Монгол Улсын Ерөнхийлөгч хүчит бөхийн барилдаан үзэж, их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
  • 2019/02/04 4:36:30Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргав
  • 2019/02/04 11:24:31Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчийн “Есөн эрдэнийн орон” найраглалд Төрийн соёрхол хүртээлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 48323927_1107620452740076_2696575464239005696_n
48323927_1107620452740076_2696575464239005696_n
2018/12/15 4:08:24Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-ийг нээж үг хэлэв
thumbnail main9
main9
2018/11/02 2:32:32МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2018” МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ГАРНА
thumbnail 44684517_710954192617771_6221866856811069440_n-1
44684517_710954192617771_6221866856811069440_n-1
2018/10/25 3:00:47Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Др.Томас Бахтай уулзав
thumbnail 44694782_1052051081669108_3326617750331195392_n
44694782_1052051081669108_3326617750331195392_n
2018/10/24 6:04:04Дэлхийн оюуны өмчийн байгууллага утаагүй зуух, яндангийн патентын талаар лавлагаа өгнө
thumbnail 44246232_451583381915146_3262274420068057088_n
44246232_451583381915146_3262274420068057088_n
2018/10/24 6:01:53Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2018