Унгар улсын Ерөнхийлөгч Адэр Янош Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Унгар улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Адэр Янош Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад болон Монголын ард түмэнд баяр хүргэсэн мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээ дэвшүүлсэн захидалд:
“Хүндэт ноён Ерөнхийлөгч өө.
Монгол Улсын Үндэсний баяр, Ардын хувьсгалын ялалтын баярыг тохиолдуулан эрхэмсэг ноён Танд болон найрамдалт Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл илгээж байна.
Арчилал болон зах зээлийн эдийн засгийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын хүрсэн амжилт, үр дүнш бид өндөр үнэлдэг билээ.
Бид хоёр талын харилцааныхаа баялаг уламжлалд тулгуурлан харилцан ашигтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө хүлээсэн үүрэтгтэй гэдгээ бататгахыг хүсэж байна.
Хариуцлага бүхий албанд тань энэ ялдамд цаашдын их амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе!
Унгар улсын Ерөнхийлөгч Адэр Янош” гэжээ.