• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2019/12/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

thumbnail OTGO6126OTGO6126
2019/02/05 9:59:09
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг айлтган золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, налгар хавартай золгож байгаа талаар ярилцлаа.

Уламжлал ёсоор Төрийн золголтын дараа Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж төрийн хан хуурын хөг аялгууг тааруулж, хан хуурыг эгшиглүүлэн тухайн жилийн жаврыг үргээх ёслол үйлдэв.

Ардын жүжигчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Хан хуурын эгшиг дор аялгуулан хэлсэн магтаалдаа:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн сүлдээ

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн Нууц товчоогоо

Аялгуу эгшиглэнт хан хуураа

Хайрлан сахидаг Үндсэн хуулиа

Хар сүлд, Төрийн ордноо

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн их Чингис хаандаа

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ханат Монгол, хагаан Чингисээ биширтүгэй.

Өрхт Монгол өрнөн дэвжсээр хөгжтүгэй.

Эзэн түмэн эв эетэй амгалан байтугай.

Эрэлхэг Монгол мөнх тэнгэрийн хүчин дор мандан бадартугай” хэмээн ерөөж гурвантаа уухайлав.

Төрийн өндөрлөгүүд хан хуурын хөг эгшиг сайхан зохирч, цээл сайхан дуугарч байгаад бэлгэшээж байна гэлээ.

Үүний дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц Төрийн хүндэтгэлийн өргөө гэрт морилон ирж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт бараалхан золгон ирж буй Шарагчин гахай жилийн өнгийг хэлэлцэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2019/12/05 11:49:44Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олголоо
  • 2019/12/04 10:59:27Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байна
  • 2019/12/03 6:10:06Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавилаа
  • 2019/12/03 5:45:51Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавилаа
  • 2019/12/03 5:31:36Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай
  • 2019/12/02 2:57:26Дотоодын цэргийн 805 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа
  • 2019/12/02 1:34:16Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын харьяат болгов
  • 2019/11/29 7:40:50Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо
  • 2019/11/29 1:14:12Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тууль хайллаа
  • 2019/11/28 4:24:12Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ли Ё Хун Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail OTGO8413
OTGO8413
2019/11/25 1:12:46Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга реалист уран бүтээлчдийн “Өв” үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлэв
thumbnail IMG_7813
IMG_7813
2019/09/05 6:59:24Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ
thumbnail IMG_6711
IMG_6711
2019/09/03 4:58:56Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Сүхбаатарын талбайд угтав
thumbnail OTGO0718
OTGO0718
2019/08/01 5:25:42Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар албан ёсны хэлэлцээ хийлээ
thumbnail 67658309_465271290688713_3425254032220880896_n
67658309_465271290688713_3425254032220880896_n
2019/08/01 5:21:34Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд угтав
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2018