Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлигийг долдугаар сарын 31-ний өдөр гаргасан билээ. Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугт танхимд боллоо. Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв.