• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав

thumbnail 600x600 (14)600x600 (14)
2017/12/13 11:12:43
АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсын соёл боловсрол, нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Америкийн Нэгдсэн Улсын иргэн, Америкийн Нэгдсэн Улс дахь Зориг сангийн Ерөнхийлөгч Уолтер Женкинс, Монгол Улсын автозамын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасугай” гэсэн байна.

АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс нь Зориг сангийн “Залуу манлайлал” хөтөлбөр, оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээр Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлж, энэхүү төсөл хөтөлбөрт 700 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Монголын 300 гаруй залуу мэргэжилтэнг хамруулсан байна. Тэрээр мөн Соёл, урлагийн залуу манлайлал хөтөлбөрийг санаачлан кино урлаг, дүрслэх урлаг, тайз дэлгэцийн урлаг, соёлын өв, хэвлэл мэдээллийн салбарт олон улсад өрсөлдөх чадвартай залуу манлайлагчдыг бэлтгэхийн зэрэгцээ Балетын тэтгэлэгт хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж Монголын үндэсний Консерватори /хуучин нэрээр Хөгжим бүжгийн коллеж/-ийн балетын ангийн багш, сурагчдыг тэтгэлэгтэйгээр АНУ-д сурган мэргэжлийг нь дээшлүүлжээ.

Япон Улсын иргэн Маруока Кэнжи нь “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдэд инженерийн зөвлөх үйлчилгээг үзүүлж ирсэн байна. Үүнд, Улаанбаатар хотын төвийн авто зам, уулзварын өргөтгөл, шинэчлэлт, сайжруулалтын барилгын ажилд хяналт техникийн зөвлөгөө өгч, Туул голын хурдны зам болон Сэлбэ голын хурдын замын олон түвшний огтлолцлын уулзвар хэсгийн газар ашиглалтын хөгжилд зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Мөн “Гудамж” төсөл хэрэгжүүлэх нэгжийн инженер, техникийн ажилтнуудад технологийн семинар зохион байгуулах, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах ажилд зөвлөгөө үзүүлэх, аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх авто зам, уулзварын барилгын ажилд хяналт технологийн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Тэрээр “Нарны гүүр” төсөл, “Нарны зам” төслийн ажлын удирдагч, төслийн менежер, зам төлөвлөлтийн мэргэжилтэн, улсын чанартай Эрдэнэ сум-Өндөрхаан чиглэлийн 250 км авто замын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын удирдагчаар тус тус ажиллажээ.


 

Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/10 2:20:56“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
  • 2025/09/09 4:13:05Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/09/08 7:55:54Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  • 2025/09/07 5:31:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020