Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай уулзалт хийв
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.
Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ШШГЕГ болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нар оролцов.
Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү