• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцон үг хэллээ

thumbnail 600x600 (27)600x600 (27)
2017/10/25 4:05:17
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцон үг хэллээ

Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Их тэнгэр цогцолборт өнөөдөр болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Та бүхэнд энэ өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол судлалын түүхтэй харьцуулбал 30 жил богино хугацаа юм. Энэ холбоо 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхэн хүртэл бас 30 гаруй жил дуншиж байж байгуулагдсан түүхтэй.

Монголын түүх бол Ази, Европын түүх гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүгээрээ монголчууд бид бахархаж явдаг.

Олон улсын Монгол судлалын холбоотой би яагаад холбогдсон бэ гэвэл 2015 оны сүүлээр эрдэмтэн С.Чулуун болон бусад эрдэмтэдтэй ярилцаж, Монгол судлалын холбоог тодорхой хэмжээгээр ивээн тэтгэе. Боломжийн хэрээр тус дэм болъё, санхүүтэй холбоотой асуудлуудыг нь шийдье гэсэн юм.

Бидэнд хийх ажил их байгаа. Эрдэмтэн С.Чулуунтай бид жудо бөхөөр бас холбогддог. “Та Монголын жудо бөхийг дэлхийд гаргасан юм чинь Монгол судлалын төвийг дэлхийд гаргамаар байна. Манайд Европ, Ази, Америкийн олон орны олон сайхан эрдэмтэн байдаг” гэж С.Чулуун хэлж байсан.

Би эрдэмтэн, судлаач, түүхчдийг дэмжихдээ их дуртай байдаг. Энэ хүмүүст материаллаг сонирхол байдаггүй. Гагцхүү эрдмийн ажил хийх үндсэн зорилготой хүмүүс учраас би дэмжие гэсэн. Надад бас хийх ажлын олон санаа байсныг 2017, 2018 оны төлөвлөгөөнд оруулсан. Ази, Европ, Америк дахь монголч эрдэмтдийнхээ хурлыг тухайн газруудад нь жил бүр хийдэг болгоё. Хурал дээрээ Монголын талаарх эрдмийн ажлууд, тайлан илтгэлүүдийг шалгаруулж Олон улсын Монгол судлалын холбооны мөнгөн шагнал гардуулдаг байя. Ингэвэл эрдэмтэд урамшиж, шаргуу хөдөлмөрлөж, олон бүтээл хийнэ гэсэн санаа тусгаж, эдгээр ажлуудыг эхнээс нь хийгээд явж байна. Эдгээр ажлыг цаашид ч хийнэ.

Би өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болсон учраас Олон улсын Монгол судлалын холбоог цаашид ч дэмжиж ажиллана гэдгээ та бүхний өмнө дахин илэрхийлье.

Ийм сайхан материалтай, ийм түүхтэй улс орон миний хувьд олон байхгүй гэж боддог. Монголгүйгээр ЕвроАзийн түүхийг бичихгүй гэдэг бол  бидний өмнө байгаа маш их ажлыг тодорхойлж байгаа юм.

Би өөрөө зураач мэргэжилтэй. УИХ-д сонгогдож, сайд болох хүртлээ явахад Монголын түүх судалсан маань их тус болсон юм.

Цаашдаа бид Монголын түүх, монгол судлалын холбоотойгоо хамтран боловсролын системд Монголын түүх, монгол судлалыг түлхүү оруулах боломж бий гэж хардаг.

Өнөөдрийн даяаршлын ертөнцөд сошиал медиагийн давалгааг Монголын түүхээрээ саармагжуулах боломж бидэнд харагддаг.

Ингээд Олон улсын Монгол судлалын холбооны 30 жилийн ойд оролцож байгаа түүхч, эрдэмтэд, судлаачид та бүхэндээ дахин баяр хүргэе. Баярлалаа” гэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/01 7:57:35Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/05/28 12:00:28Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • 2025/05/28 10:53:20Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/05/27 5:51:16Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа
  • 2025/05/27 4:58:33Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
  • 2025/05/27 2:25:47Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа
  • 2025/05/26 4:22:41Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ
  • 2025/05/26 3:15:24Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа
  • 2025/05/26 11:13:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/05/26 10:58:57Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020