• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/16
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэсэн 30 мянган толгой хонийг БНХАУ-ын талд хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д айлчилж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай уулзсан.

Айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс цар тахлын хүнд хэцүү үеийг туулж буй БНХАУ-ын талд сайн санааны тусламж болгон 30 мянган толгой хонийг бэлэглэж буйг мэдэгдэж, гэрчилгээг гардуулсан билээ.

Монголын ард түмнээс БНХАУ-д бэлэглэж буй 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ өнөөдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

Ёслолын арга хэмжээнд, Монголын талаас Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Ш.Адьшаа, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Рэнь Хунбинь, ӨМӨЗО-ны Ардын засгийн тэргүүлэгч Бү Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй нарын албан ёсны төлөөлөгчид оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “…Хятадын ард түмэн КОВИД-19 цар тахалтай ид тэмцэж байсан үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөд хөршдөө айлчлал хийж, Монголын ард түмэн Хятадын ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгааг илэрхийлсэн нь манай ард түмэн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг үгийг эртнээс хэрэглэж, хувь хүн, айл өрх, улс орнууд бие биендээ харилцан тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх замаар тулгарсан бэрхшээлийг хамтран туулж, хамтын хүчээр хөгжил дэвшилд хүрэх үзэл санааг баримталж ирсэнтэй холбоотой” гэдгийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг манай ард иргэд халуун дотноор дэмжиж, хөрш орны ард түмэнд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх аян улс орон даяар өрнөж, малчин түмэн маань идэвхтэй оролцсон тухай дурдлаа.

Мөн халуун хошуут хонин сүргээсээ дээжлэн өгч буй Монголын ард түмний сэтгэлийн бэлэг Хятадын ард түмний сэтгэлд хүрч, хоёр ард түмний өнө удаан жилийн нөхөрлөл, найрамдлыг улам бүр бэхжүүлсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч сэтгэл хангалуун байгааг илэрхийлэв.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

https://youtu.be/60b1aKnJlEg
2020/10/22 1:22:59

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/10 2:20:56“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
  • 2025/09/09 4:13:05Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/09/08 7:55:54Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  • 2025/09/07 5:31:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020