Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон Баянзүрх хайрханы бэлд мод тарилаа
Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон энэ ням гаригт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Баянзүрх хайрханы зүүн бэлд мод тарилаа.
Энд мөн Баянзүрх дүүргийн зарим байгууллага, хамт олны төлөөлөл мод тарьсан юм.
Ингэснээр Баянзүрх хайрханы хормойд шинэс мод бүхий шинэ төгөл ойтой болох бөгөөд цаашдаа хиймэл нуур, ан амьтныг тэжээх цэг зэргийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.