• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/06/06
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн цагаан таягтны өдөр”-т зориулан илгээлт явуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Дэлхийн цагаан таягтны өдөр”-т зориулан өнөөдөр илгээлт явуулав. Уг илгээлтэд:

“Эрхэм хүндэт зочид, ноёд хатагтай нар аа,

“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, Та бүхэнд мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Дэлхий нийтээр 1979 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн энэ өдөр хараагүй иргэд өөрсдийн эрхийг хамгаалах, үзэл бодол, дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэх, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн билээ.

Манай улсын хувьд нийт 11000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох, тэднийг нийгмийн харилцаанд бусдын адил тэгш оролцуулах боломж нөхцөлөөр хангахад Монголын төр засгийн зүгээс анхааран, өөрсдийн боломжийн хэмжээнд ажиллаж байгааг дурдахын сацуу цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төр, засгийн үйлчилгээ, халамж анхаарлыг олон улсын жишигт хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатайг тэмдэглэе.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө зөвхөн төрийн зүгээс бус, нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн бүр хамтран ажиллаж, оюун сэтгэлгээ, зүрх сэтгэлдээ тэднийг хайрлах орон зайг бий болгож, чин сэтгэлээсээ хандсанаар аливаа асуудлыг цогцоор нь хялбар, шуурхай шийдвэрлэх бололцоотой юм. Иймээс бүх хүмүүсийг цагаан таягтнууд болон нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө анхаарал тавин, хамтран ажиллахыг хүн бүрт уриалж байна.

Цагаан таяг хэрэглэж байгаа хүнийг хүсэл зорилгоо илэрхийлэхийн төлөө, мөн чөлөөтэй байхыг эрмэлзэж байгаагийн илрэл хэмээн боддог. Та бүхэнд нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, нийгэмд тэгш оролцох оролцоо гээд тулгамдаж буй олон асуудлыг ойлгож буйн хувьд уг асуудлуудыг даруй шийдвэрлэх ёстой хэмээн миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар үзэж байна. Үүний тулд улс орныхоо хөгжил дэвшил, сайхан ирээдүй, сайн цагийг бүтээхийн төлөө хичээн зүтгэх болно.

Та бүхний амьдрал гэрэл гэгээтэй, үйлс бүтэмжтэй байхыг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.

2017/10/13 4:42:11

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/06 11:25:58Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
  • 2025/06/05 10:28:47Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
  • 2025/06/04 4:11:56Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо
  • 2025/06/04 11:38:06Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа
  • 2025/06/04 10:12:37“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
  • 2025/06/02 10:04:43Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/02 6:01:06Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
  • 2025/06/02 3:03:11Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • 2025/06/02 1:38:52Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа
  • 2025/06/02 11:40:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020