• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/08/12
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ

thumbnail 240398462_779871083411111_7493451565740569738_n240398462_779871083411111_7493451565740569738_n
2021/08/26 10:15:35
Монгол, Японы дипломат харилцааны ойг хамтран тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын эхэнд цар тахлын хүнд нөхцөл байдалд Япон Улс, японы ард түмэн Олимпын наадмыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Монгол Улсын баг тамирчдыг Олимпын наадамд оролцоход японы тал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээтэй талбарт амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид  гуравдагч хөрш Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлж, ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Х.Кобаяши Олимпын наадамд Монголын баг тамирчид амжилттай оролцож, дөрвөн медаль хүртсэнд баяр хүргээд, нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Ерөнхий сайдын түвшинд ирж оролцсон, мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад айлчилж Ерөнхий сайд Ё.Сүга-тай Монгол, Японы харилцааны асуудлуудаар дэлгэрэнгүй санал солилцсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиохтой холбогдуулан 2022 оныг Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил болгон зарлах тухай Ерөнхий сайд Ё.Сүга-гийн саналыг талархан хүлээн авч байгаа бөгөөд харилцааны ирээдүйг авч явах залуучуудыг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулахын төлөө байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглэв. Мөн ойг тохиолдуулан японы талаас дээд, өндөр түвшинд хүндтэй зочдыг хүлээн авч, Монгол, Японы найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.

Мөн Япон Улс КОВИД-19 цар тахлын үед манай улсад вакцины болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэн чухал дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Өнөөг хүртэл Япон Улсын Засгийн газар, ард түмний зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг тусламжид талархахын сацуу цаашид харилцан ашигтай, хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллана гэв.

Япон Улсаас суралцах зүйл их байгаа. “Япон лугаа адил хөгжье” хэмээх санаачилга бол бид бүхний хамтын санаачилга гэж ойлгоорой. Мөн Японы хөрөнгө оруулагчид Монголд олноор орж ирээсэй, хоёр улсын хувийн хэвшлийг холбоход Элчин сайд Та манай холбогдох байгууллагуудтай идэвхтэй ажиллаарай хэмээн захив. “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, Япон, Монголын сургалтын эмнэлэг шиг хоёр орны хамтын ажиллагааны дараа дараагийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй. Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2017-2021 онд бэхжүүлэх тухай Дунд хугацааны хөтөлбөр хэрэгжээд дуусгавар болж байна. Одоо байгуулахаар бэлтгэж буй шинэ Дунд хугацааны хөтөлбөр (2022-2025) нь бидний цаашдын хамтын ажиллагааны замын зураг болно гэдэгт итгэлтэй байна гээд үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг сайтар хангаж хэрэгжүүлэхийг ГХЯ-нд үүрэг болгов.

Элчин сайд Х.Кобаяши Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа мөн тэмдэглэв.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/28 6:12:51Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • 2025/07/28 6:03:28Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2025/07/28 4:32:22Төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/27 12:19:27Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
  • 2025/07/26 2:56:17Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/07/26 12:15:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
  • 2025/07/25 1:12:37Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо
  • 2025/07/25 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа
  • 2025/07/24 4:58:24Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
  • 2025/07/24 3:40:15Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020