• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/05/18
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

thumbnail 240935120_342242010932972_9113780712359233231_n240935120_342242010932972_9113780712359233231_n
2021/09/02 6:48:15
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ нь манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг тууштай дэмжиж ирсэн чухал түнш болохыг тэмдэглээд Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдгийг нотлон илэрхийлэв. Мөн дэлхий дахинаа тулгамдаад буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, залуучуудын эрүүл мэнд, боловсролын асуудлаар хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргээд, Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв. Мөн үндэсний урт хугацааны бодлого, тэргүүлэх чиглэлтэй холбогдуулан тогтвортой хөгжил, экосистем болон хүрээлэн буй орчин, хүүхэд залуучуудыг дэмжих зэргээр хамтран ажиллахаа нотлов.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран НҮБ-ын гишүүн болсны түүхэн ач холбогдлыг олон нийт, тэр дундаа хүүхэд, залуучуудад таниулах чиглэлээр олон арга хэмжээ хэрэгжүүлж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/05/16 7:22:03Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
  • 2026/05/15 8:59:26Монгол Улсад анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2026/05/15 2:56:59АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна
  • 2026/05/15 10:26:03Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
  • 2026/05/14 4:30:39Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
  • 2026/05/14 9:06:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багт баяр хүргэлээ
  • 2026/05/14 9:02:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн тусгай алба хаагчдыг бэлтгэдэг их сургуулиудын төлөөлөлтэй уулзлаа
  • 2026/05/13 3:19:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
  • 2026/05/12 1:52:15Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагч нарт талархал илэрхийллээ
  • 2026/05/11 5:26:44Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020