Монгол Улсын гарьд, арслан цол олголоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Оршиход Монгол Улсын гарьд цол олголоо.
Мөн ес давж түрүүлсэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдоржид Монгол Улсын арслан цол олгов.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын заан цолны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгөв.