Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч, Японы парламент дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.
Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцов.