• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/09/10
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав

thumbnail 600x600600x600
2018/01/27 6:22:32
Монгол Улсын Ерөнхийлөгч өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймгийн иргэдтэй уулзахаасаа өмнө тус аймгийн Өргөн сумын Их-Уул багийн нутагт өвөлжиж байгаа малчин айлаар зочиллоо. Өргөн сумын нутагт өвөлжиж байгаа өрхийн тэргүүн Л.Наранзул 1977 оноос хойш энэ нутагт мал маллаж амьдрах болжээ.

Тэрбээр “Говь нутагт цас багатай, өвөлжилт хэвийн байгаа хэдий ч хадлан тэжээл бага, ургац муутай байна. Ноолуурын үеэр бага сага мөнгө олж байгаа ч малынхаа ашиг шимийг бүрэн хүртэж чадахгүй байгаа, ноолуур 80 мянга орчим төгрөг болж байгаа бол ноос, нэхий үнэгүй шахуу болсон” талаар Төрийн тэргүүнд хэлэв.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Малын гаралтай бүх түүхий эд урд хөрш рүү гардаг. Малчин та бүхэн жилдээ 15 сая мал, ийм тооны арьс ,9.5 мянган тонн ноолуур зэргийг бий болгож, түүгээрээ амьдардаг. Таны хэлж байгаачлан эдгээр түүхий эдийн үнэ, ханш үнэгүйдэж, бараг 80-90 орчим хувь нь урагшаа түүхийгээрээ гардаг юм. Харин эргээд бидэнд бараа, бүтээгдэхүүн болж ирэхдээ үнэ нь нэмэгдсэн байдаг. Малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд бид түүхий эдээ дотооддоо боловсруулж, тогтмол үнээр малчдаасаа худалдаж авдаг байх ёстой. Энэ тухай танай аймгийн иргэдэд танилцуулахаар явна” гээд Дорноговь аймгийн иргэдтэй хийх уулзалтандаа малчин Л.Наранзулыг урив.

Дорноговь аймгийн хэмжээнд нийт 4167 өрхийн 72620 үхэр, 133213 адуу, 40722 тэмээ, 861363 хонь, 89322 ямаа, нийт 1.2 сая толгой мал өвөлжиж байгаа юм байна. Тус аймагт дундын отрын бүс нутаг байхгүй бөгөөд цагийн байдал хүндэрсэн үед өөр аймгийн нутагт долоон сумын 90 өрхийн 68.9 мянган толгой мал, өөрийн аймгийн зэргэлдээ сумдын нутагт 10 сумын 132 өрхийн 90.2 мянган толгой мал, хилийн зурваст таван сумын 149 өрхийн 88.5 мянган толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт нэг сумын 94 өрхийн 31.4 мянган толгой мал, нийт 465 өрхийн 278.5 мянган толгой мал отроор өвөлжиж байна.

Мөн Дорноговь аймагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт  хүндэрсэн сум байхгүй байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/09/10 2:20:56“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ
  • 2025/09/09 4:13:05Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостины төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/09/08 7:55:54Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
  • 2025/09/07 5:31:27Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа
  • 2025/09/05 1:37:00Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно
  • 2025/09/05 11:43:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ
  • 2025/09/05 11:22:50 Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/-ийг албан ёсоор угтаж авлаа
  • 2025/09/05 10:47:24Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод шагнал гардууллаа
  • 2025/09/04 7:26:32Австралийн Холбооны Улсын Амбан захирагч / төрийн тэргүүн/ Саманта Мостин төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
  • 2025/09/04 5:47:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020