• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/12/31
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа

thumbnail received_791265619648247received_791265619648247
2024/06/02 3:52:36
Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, Өмнөговь аймгийн шилдэг сумаар удаа дараа шалгарч байгаа амжилт, бүтээл, сумын ард иргэдийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг нь үнэлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, сумын төр, захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, ард иргэдэд амжилт хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа.

Даланзадгад сум 32 мянга гаруй хүн амтай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр зарлигаар орон нутгийн хот болон өргөжин хөгжсөн түүхтэй.

2020-2024 онд Даланзадгад хотыг хөгжүүлэх иргэн төвтэй “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөр хэрэгжүүлэн, 2022 оноос сум өөрөө өөрийгөө 100 хувь санхүүжүүлж байна.

Монгол Улсад анх удаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэгтээ олон улсын ISO стандарт нэвтрүүлж, эхийн эндэгдэлгүй, бэлчээрийн усан хангамжийг 62 хувиас 75 хувьд хүргэжээ.

Мөн малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутаг гэдгээ гурван жил дараалан баталгаажуулсан. Гэрэлтүүлэг, цэвэр, бохир усны шугам сүлжээ, автозам, явган зам болон дугуйн зам зэрэг дэд бүтцээ жил бүр нэмэгдүүлж, хөгжлийн индексээрээ улсын хэмжээнд, иргэдийн сэтгэл ханамжийн буюу хэрэглэгчийн үнэлгээгээр аймагтаа тэргүүлсэн зэрэг амжилтаар 59 жилийн ойгоо угтаж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
  • 2025/12/29 8:11:09Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ
  • 2025/12/29 12:41:03Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/29 12:13:22Ванданжавын Адъяасүрэнд Ардын багш цол хүртээлээ
  • 2025/12/24 8:16:10Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олголоо
  • 2025/12/22 5:12:23М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
  • 2025/12/18 5:59:04Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
  • 2025/12/17 3:54:58“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
  • 2025/12/12 4:35:54“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
  • 2025/12/12 2:27:46Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020