• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/01
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

thumbnail ZEnkbold0427ZEnkbold0427
2018/04/27 6:28:28
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө олгох” хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа. Уг хуулийн төслийг дөрөвдүгээр сарын 16-нд Төсвийн байнгын хорооны хурлаар хэлэлцээд дэмжээгүй байсан бол өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар цаашид хэлэлцэх ёстой гэж үзлээ.
УИХ-ын нэгдсэн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, уг хуулийн төслийг гишүүдэд танилцуулсан юм.

Тэрээр танилцуулгадаа

“Монгол Улсын үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газраас хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн суурь үйлчилгээг хүүхэд бүрт хүртээмжтэй болгох, ялангуяа хүүхэд бүр ижил тэгш орчинд өсч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх талаар анхаарал тавин ажиллаж шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн бөгөөд эдгээр арга хэмжээний нэг нь хүүхэд, эцэг эхчүүдийн дэмжлэгийг хүлээсэн, эдийн засгийн өсөлт, хямралын аль ч үед хэрэгцээтэй гэдэг нь бодит амьдрал дээр нотлогдож, олон улсад сайн жишээгээр нэрлэгдсэн Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу хүүхэд бүрт олгож байсан “Хүүхдийн мөнгө”-ний бодлого юм.

Монгол Улс 2009 онд батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тухайн оноос хүүхдийн мөнгийг ямар нэг ялгаваргүйгээр олгож ирсэн боловч уг хуулийг Улсын Их Хурал 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгож, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийгмийн халамжийн нэг төрөл болгон, хүүхдийн мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгох болсон. Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар баталсан “Хүүхдийн мөнгө олгох журам”-д өмнө нь хүүхдийн мөнгийг “Хүний хөгжил сан”-гаас санхүүжүүлдэг байсныг нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлэхээр зохицуулж, хүүхдийн мөнгийг Өрхийн мэдээллийн нэгдсэн сан (ӨМНС)-гийн амьжиргааны түвшний 502, 567 босго онооноос дээш өрхийн хүүхдэд олгохооргүй болсон.

Монгол Улсын нийт хүүхдийг өмч хөрөнгө, өрхийн мэдээллийн судалгааг үндэслэн эд хөрөнгийн байдал, нийгмийн гарлаар нь ялгаварлан хүүхдийн мөнгийг олгох, олгохгүй гэж ангилан хувааж буй нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ НҮБ-ын “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн шийдвэр болсон.

Харин Засгийн газраас төсвийн орлогын өсөлттэй холбогдуулан 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хүүхдийг алагчилан, ялгаварласан төрийн алдаатай бодлогыг залруулсан, хүүхэд бүрт олгож ирсэн “Хүүхдийн мөнгө”-ний бодлого зөв болохыг нотолсон оновчтой шийдвэр болсон тул Монгол Улсын Засгийн газар Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах чиг үүргийнхээ хүрээнд энэхүү бодлого шийдвэрээ тууштай баримталж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Иргэд, эцэг эхчүүдийн зүгээс ч “Хүүхдийн мөнгө”-ийг цаашид хүүхэд бүрт олгохыг хүсч, дэмжиж байна.

Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай тогтоолын төсөлд дараахь зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан. Үүнд:

1.Хүн ам, өрхийн шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн, иргэний харьяаллын зөрчилгүй 0-18 хүртэлх насны Монгол Улсын иргэн бүрт 2018 онд сар бүр 20 000 /хорин мянга/ төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмж /хүүхдийн мөнгө/ олгохоор тусгасан.

2.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд олгохоор тусгасан.

3.Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохтой холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, бусад шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгахаар тусгасан.”

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбоотой сонирхсон асуултдаа хариулт авч төгсгөлд нь хуралдаанд оролцсон нийт 56 гишүүнээс 80,4 хувийн саналаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр боллоо. “

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/06/27 3:05:01Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/27 2:59:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
  • 2025/06/27 2:39:16Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсан бөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа
  • 2025/06/26 4:42:35“Япон–Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа
  • 2025/06/25 4:44:24Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн төрийн айлчлал өндөрлөлөө
  • 2025/06/25 1:44:52Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
  • 2025/06/25 9:01:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа  
  • 2025/06/24 9:11:55Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ
  • 2025/06/24 8:45:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/06/24 6:44:33Узбекистаны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
thumbnail 449522515_981171050166995_5643965504933398280_n
449522515_981171050166995_5643965504933398280_n
2024/07/09 11:00:20Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа
thumbnail muz8
muz8
2024/07/02 4:01:53“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээлтээ хийлээ
thumbnail 420846325_936853554628299_4824140563652813239_n
420846325_936853554628299_4824140563652813239_n
2024/02/07 4:35:55ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал эхэллээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020