Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Шведийн Хаан Карл XVI Густаф наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд чин сэтгэлийн баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийн дээдийг хүсэн ерөөе” гэжээ.