Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс дижитал шилжилтийн төлөө тууштай ажиллаж байгааг бид сайшааж байна. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем гайхалтай хөгжсөн бөгөөд бид цахим засаглалын сайн туршлагаасаа Та бүхэнтэй хуваалцсандаа баяртай байна. Дижитал хамтын ажиллагаа нь бидний харилцааны чухал тулгуур юм.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.