Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс мэндчилгээ дэвшүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Ирланд Улсын Ерөнхийлөгчийн хувиар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд, танай ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан, аз жаргалыг хүсэн ерөөе” гэжээ.