• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/07/22
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа  тогтоолоо

thumbnail received_2141084306368352received_2141084306368352
2025/07/21 4:12:04
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа  тогтоолоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.

Манай улс өнгөрсөн онд Бүгд Найрамдах Казахстан Улстай Стратегийн, энэ оны эхээр Бүгд Найрамдах Узбекистан Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.

Монгол, Киргиз Улс харилцаагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон бусад салбарт гүнзгийрүүлж,  цаашид шинэ агуулгаар баяжуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, төр, засаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага, шинжээчдийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлнэ.

  1. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий прокурор Асаналиев Максат Кубатович,

Иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж,  харилцан туслана. Хууль хяналтын эрх бүхий байгууллагууд гэмт этгээдийг олж тогтоох, шилжүүлэн өгөх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэлээр шууд харилцаж, шуурхай арга хэмжээ авч хамтран ажиллана.

  • 2. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэргэдэх Тээврийн хэрэгсэл, жолооч нарын бүртгэлийн улсын агентлагын захирал Карыпбеков Улан Кадырсултанович,

Нэг жилээс дээш хугацаагаар оршин сууж, ажиллаж амьдарч байгаа иргэд өөрийн улсын хүчин төгөлдөр жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солих боломж бүрдлээ. Манай улс өмнө нь Чех, Бельги, Люксембург, Беларусь Улстай ийм хэлэлцээр байгуулсан бөгөөд цаашид Венийн конвенцын гишүүн бусад улс оронтой байгуулахаар ажиллаж байна.

  1. “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын Хамтын ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Кулубаев Жээнбек Молдоканович,

Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, бусад салбарын яамд, байгууллага хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх зэргээр хамтран ажиллана.

  1. “Ноос боловсруулах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Усны нөөц, хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбын Энхбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын орлогч дарга бөгөөд Усны нөөц, хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрийн сайд Торобаев Бакыт Эргешович,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас Киргизэд ноос нийлүүлэх хамтын ажиллагаа эхэллээ. Ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх, боловсруулах, сурталчлах чиглэлд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох зэргээр харилцан ашигтай хамтран ажиллана.

  1. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын яам хоорондын Санамж бичиг”-т Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам, Бүгд Найрамдах Киргиз Улсын Соёл, мэдээлэл, залуучуудын бодлогын сайд Мамбеталиев Мирбек Кемелович,

Соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, ардын гар урлал, утга зохиол, хэвлэл мэдээлэл, дүрслэх урлаг, хөгжим, театр, цирк, гоёл чимэглэлийн урлаг, кино урлаг, медиа чиглэлээр туршлага солилцох, уран бүтээлчид болон урлагийн авьяастнуудыг дэмжих, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн бусад салбарт хамтран ажиллана.

  1. “Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил болон дэвшилтэт технологийн яам хоорондын Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-т Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Цахим хөгжил, дэвшилтэт технологийн сайд Жамангулов Азамат Саадатбекович,

Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон түүнд хамаарах тогтолцоог хөгжүүлэх чиглэлд харилцан туршлага солилцох боломж бүрдэнэ. Мөн үндсэн болон дэмжих системүүдийн хүрээнд нөгөө талын сонирхсон шаардлагатай цахим системийг нийлүүлэх боломж нээгдэнэ.

  1. “Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэн хоорондын Хамтын ажиллагааны санамж бичиг”-т Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дарга Ганхуягийн Ганболд, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дэд дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратегийн үндэсний хүрээлэнгийн захирал Баетов Аяз Батыркулович,

Олон улсын харилцаа, дэлхий дахины болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээнд судалгааны ажлын үр дүнг солилцох, дээрх чиглэлээр эрдэм шинжилгээний бага хурал, семинар, дугуй ширээний уулзалт, академик хэлэлцүүлэг хийх, бүс нутгийн болон олон улсын шинж чанартай арга хэмжээг хамтран зохион байгуулах зэрэг боломж бүрдлээ.

  1. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын их сургууль, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний их сургуулийн ректор Чонтоев Догдурбек Токтосартович,

 

Киргизийн Үндэсний их сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны дээд сургуулийн дор “Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв” байгуулж, “Монгол судлал”-ын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хоёр улсын ард түмний нийтлэг түүх, соёлын өв болох нүүдэлчдийн соёл иргэншил болон монгол судлалыг сурталчилах, хөгжүүлэх хэлний солилцоог дэмжих, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн болон бусад арга хэмжээ зохион байгуулах замаар эрдэм шинжилгээ, соёлын солилцоог хөгжүүлнэ.

  1. “Монгол Улсын Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз Улсын “Нарын” муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн газар хоорондын Хамтран ажиллах тухай санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Нарын муж дахь Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгч Сатаров Нурбек Бейшеналиевич,

Орон нутгийн хамтын ажиллагааг эхлүүлж, аймгууд болон иргэд, аж ахуйн нэгж хоорондын эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуйн шууд хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  1. “Монгол Улсын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний мэдээллийн “Кабар” агентлагын захирал Шерматалиев Медербек Асаналиевич,

Мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан мэдээлэл солилцох, мэдээллээ өөрсдийн сувгаар түгээх боломж бүрдлээ.

  1. “Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академи хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Содномсамбуугийн Дэмбэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович,

Шинжлэх ухааны судалгаа, хөгжлийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ.

  1. “Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Бүгд Найрамдах Киргиз Улсын Б.Джамгырчиевийн нэрэмжит Түүх, археологи, угсаатны судлалын институт хоорондын Хамтын ажиллагааны хэлэлцээр”-т Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн захирал Гэлэгдоржийн Эрэгзэн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Абдрахматов Канатбек Ермекович,

Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр цогц ажил хийнэ. Археологийн олдворын судалгааны үр дүн, орчин үеийн тайлбар агуулсан мэдээлэл, шинжлэх ухааны хэвлэл, лавлах ном болон бусад мэдээллийг тогтмол солилцох, харилцан сонирхсон судалгааны төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, талуудын номын сан, архивын санд судлаачид, аспирантуудын ажиллах боломжийг дэмжих зэргээр хамтарна.

  1. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Киргизийн Үндэсний радио, телевизийн корпорац хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Радио, телевизийн корпорацийн Ерөнхий захирал Б.К.Тиллебаев нар гарын үсэг зурлаа.

Талууд өөрийн улсын соёл, аялал жуулчлалыг дэмжсэн контент харилцан солилцох, радио, телевизийн хамтарсан үзэсгэлэн, соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр соёл, урлаг, түүх, уламжлалаа сурталчилна.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/07/21 5:51:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа
  • 2025/07/21 4:12:04Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа  тогтоолоо
  • 2025/07/21 2:47:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 2025/07/21 1:24:20Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
  • 2025/07/21 1:12:36Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/07/20 8:15:13Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
  • 2025/07/20 2:59:03Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
  • 2025/07/20 2:17:20Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
  • 2025/07/18 1:23:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сүхбаатар аймгийн Халзан сумын 100 жилийн ойн баяр наадамд оролцлоо
  • 2025/07/18 12:58:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020