• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2025/11/25
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

thumbnail 588729056_3212413938908842_4017851165413369375_n588729056_3212413938908842_4017851165413369375_n
2025/11/25 11:54:35
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Хөдөлмөрийн баатар цолыг:

  • Монгол үндэстний соёл, сэтгэлгээний үндэс болсон монгол домог зүй, бэлгэдэл зүйн цуврал судалгаагаараа монгол соёлыг тайлан тайлбарлах онол арга зүй, үзэл баримтлал боловсруулж, суурь судалгааны олон арван бүтээл туурвин, Төрийн хар,  цагаан сүлд, Төрийн дууллыг шинэчлэн бүтээхэд идэвх санаачилгатай ажиллаж, олон хуулийн төсөл боловсруулахад мэдлэг чадвараа зориулан хуульт ёс, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламд хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ардын багш цолоор:

  • Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, сурган дадлагажуулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн эрдэм шинжилгээ, судалгааг өргөжүүлэх, сургуулийн орчин нөхцөлийг чанаржуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх, заах арга зүйг боловсронгуй болгоход мэдлэг, боловсролоо дайчлан ажиллаж, эрүүл мэнд, боловсролын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Гавьяат багш, АШУҮИС-ийн хүндэт доктор, профессор, Сувилахуйн сургуулийн зөвлөх профессор Товуугийн Батсүх,

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:

  • Ноос угаах үйлдвэрийн ахмад ажилтан Жигжидийн Гунгаасүрэн,

Гавьяат хуульч цолоор:

  • Улсын ерөнхий прокурор асан, ахмад хуульч Гомбодоржийн Бахдал,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Платинум ланд” ХХК-ийн эдийн засгийн зөвлөх Баасангийн Энхбаатар,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Хишигжавын Цогтбаатар

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Мичид асрал” Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Мэдээллийн “Монцамэ” агентлагийн ахмад ажилтан Дугаржавын Цэрэннадмид,

Гавьяат багш цолоор:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн захирал асан, ахмад багш Ванчинсүрэнгийн Доржготов,
  • “Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар”-ын Мэдээлэл технологи, хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын дарга Наймалдайн Оюунчимэг,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Шинэ монгол” сургуулийн химийн багш, зөвлөх багш Будын Өнөржаргал,

Гавьяат жүжигчин цолоор:

  • Улсын хүүхэлдэйн театрын ахмад жүжигчин, туслах найруулагч Осорын Норолхоо,
  • Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн морин хуурч, хөөмийч Нэргүйн Ашид,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Улсын драмын эрдмийн театрын бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагч Ганбаатарын Ган-Очир,

Гавьяат тамирчин цолоор:

  • Шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Ширнэнгийн Болдбаатар,

Гавьяат барилгачин цолоор:

  • “Мөнх тэнгэрийн гүрэн” ХХК-ийн зөвлөх инженер Мөнхөөгийн Оригжав,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга Сүрэнжавын Оюунгэрэл

Сүхбаатарын одонгоор:

  • “UBS” телевизийн уран бүтээл эрхэлсэн дэд захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Жигмэддоржийн Баяр,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • “Рокмон” ХХК-ийн захирал Чойндонгийн Эрдэнэбаяр,
  • “Мандал иог” төвийн үүсгэн байгуулагч Орсоогийн Гэрэлтуяа,
  • “Улаанбаатар их дэлгүүр” ХХК-ийн Худалдаа, үйл ажиллагаа хариуцсан захирал Чулуундоржийн Энх-Эрдэнэ,
  • “Тод дэлгэц мед” эхо оношилгоо, эмэгтэйчүүд, хүүхдийн эмнэлгийн захирал Амгалангийн Мөнхбаатар
  • Үндэсний урлагийн их театрын дуучин Дашзэвэгийн Наранхүү

Алтан гадас одонгоор:

  • “Морьтон үндэсний адууны төв” ХХК-ийн захирал Адъяагийн Наранбаатар,
  • “Чандмань цирк” ТББ-ын захирал, багш, дасгалжуулагч Цэндтогоочийн Доржбат,
  • УИХ-ын Тамгын газрын Зөвлөх үйлчилгээний хэлтсийн зөвлөх Пүрэвдоржийн Хулан,
  • “Тээвэр хөгжлийн банк”-ны салбарын захирал Самдангийн Алтанцэцэг,
  • “Аэрмаркет” ХХК-ийн гүйцэтгэх захирал Борхүүгийн Ариунчимэг,

Цэргийн гавьяаны одонгоор:

  • Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Батхөгжихийн Бат-Эрдэнэ,

 Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 32 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Доржцэмбийн Отгонцэцэг,
  • “Туулын гүүр далай” ХХК-ийн захирал Эрдэнэдалайн Баярбат,
  • МУБИС-ийн Хөгжмийн боловсролын тэнхимийн багш, “Морин хуур хөгжмийн багш нарын холбоо”-ны тэргүүн Бадралын Өсөхбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, хамт олонд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2025/11/25 11:54:35Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2025/11/24 11:01:24“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
  • 2025/11/22 1:07:31“Мөнх тэнгэрийн бичиг-2025” монгол уран бичлэгийн шилдгүүд тодорлоо
  • 2025/11/21 7:18:17“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын арслан Э.Батмагнай түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ
  • 2025/11/21 1:01:56“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, академич С.Нарангэрэл төр, ард түмэндээ талархал илэрхийллээ
  • 2025/11/21 12:22:25Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • 2025/11/21 11:55:49Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • 2025/11/21 9:29:12Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
  • 2025/11/20 12:26:45Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ
  • 2025/11/19 10:49:55“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
thumbnail 01
01
2024/08/29 4:13:04Хөвсгөл нууранд живсэн техник, хэрэгслийг татан гаргаж дууслаа
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020