• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/03/21
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

thumbnail received_2361589754317621received_2361589754317621
2026/03/21 3:23:14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.  

Үүнд Ховд аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийллээ.

  

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймгийн 29 аж ахуйн нэгж 15 тэрбум төгрөгийн зээл авч хүчин чадлаа нэмэн, үйлдвэрлэлээ өргөтгөж, энэ хэрээр олон ажлын байр бий болгожээ.  

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж ургуулсан. Ховд аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарьж ургуулахаас нэг саяыг нь тарьж ургуулаад байна. 

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Ховд аймгийнх юм.

Оюутан залуус төгсөж ирээд орон нутаг, улс эх орныхоо хөгжил дэвшил,  сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний сэхээтэн, манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байна. Тухайлбал баруун бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжил, орон нутаг, иргэдийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил 20 гаруй хувьтай байна.   

Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шавыг нь тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлж байсны хувьд энэ станцыг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад онцгой анхаарна гэдгээ Ерөнхийлөгч хэллээ.

Ховд аймагт баруун бүсийг үйлдвэрлэгч бүс болгоход чухал хувь оруулах “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл 170 га газарт хэрэгжиж, 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. 

Ховдчууд мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, ингэний сүүний үйлдвэр барих томоохон төсөл хэрэгжүүлж байна.

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор нийгмийн анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг Ховд аймгийн иргэд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Ялангуяа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулахын төлөө анхнаас нь санаа тавьж, төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэнд талархаж байлаа.  

Ховд аймгийн иргэн А.Ахмед: “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд өнгөрсөн хоёр жилд нийт 120  сая төгрөгийн зээл авч газар тариалан эрхэлж байна. Хэн хүнгүй л энэ хөдөлгөөнийг дэмжиж, хамрагдчих юмсан гэсэн бодолтой байгааг хэлье. Гол нь банкны шаардлага өндөр, барьцаа хөрөнгөгүй, үйл ажиллагааны чиглэл таарахгүй гээд хүндрэл гарч байгаад анхаарна уу. Баруун бүсэд хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах шаардлагатай байна. Аймаг орон нутаг төсөв мөнгийг нь шийдээд Техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Энэ хүрээлэнг байгуулахад дэмжлэг үзүүлнэ үү.  

Ховд аймгийн иргэн Б.Сүхнаран: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн үр дүнгээ өгч байгаа. Өвчилсөн хойноо эмчлүүлэх биш, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх ёстой гэсэн бодолтой хүн олон болсон. Архины хатуулгийг жил бүр бууруулах, уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх гээд олон бодлого, санаачилга монгол хүнийг эрүүл, идэвхтэй, урт  наслахад эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдэд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэрээ Мөст сумын ахмад багш Хүрэлийн Баатарбилэг, “Цаст-Алтай” сургуулийн зөвлөх багш Гончигийн Мөнхжаргал нарт Гавьяат багш, Жаргалант сумын “Хан-Хөхий” эмийн сангийн эрхлэгч, эм зүйч Манжилийн Ягаанд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медаль гардууллаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/03/21 3:23:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
  • 2026/03/20 9:11:53“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
  • 2026/03/20 2:11:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • 2026/03/18 2:10:48Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
  • 2026/03/18 2:07:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
  • 2026/03/17 3:50:47У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
  • 2026/03/17 1:01:12У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
  • 2026/03/16 5:45:43Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
  • 2026/03/16 11:41:34У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
  • 2026/03/12 3:13:33“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020