• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/03/22
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

thumbnail received_1272375648173959received_1272375648173959
2026/03/22 2:59:23
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт  ажиллах үеэрээ төв талбайд болсон “Наурыз-2026” баярын ёслолд оролцлоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Туурга тусгаар Монгол эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрөн сууж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа авьяас билигт, ажилч хичээнгүй казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Урган төлжихийн эх, урин хавартай золгож, өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг казах түмэн маань Наурыз буюу “Шинэ өдрийн баяр” хэмээн хүндэтгэн ёсолж ирсэн түүхтэй билээ.

Айсуй цагийн эхлэл Наурыз хүн ардын сэтгэлд итгэл найдварын гэрэл цацраан, эв эеийг бататган бэхжүүлж, өнгөрснийг цэгнэж, ирээдүйг бүтээх ухааныг сануулдаг казах түмний оюун санааны өвөрмөц өв соёл төдийгүй ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн “Олон улсын баяр” юм.

Шинэ бүхний эхлэл Наурызын баяраар казах түмэн маань үгийн сайныг хэлэлцэн, үйлийн сайныг урлаж, ашдын ерөөлөө бэлгэдэж, угтан ирж буй жилдээ сайн сайхан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн ерөөл бэлгээ өргөдөг эртний сайхан уламжлалтай.

Төв азийн цээжинд мянга мянган жил нүүдэллэн амьдарсан казах, урианхай, дөрвөд, тува  угсаатан зэрэгцэн амьдардаг, Асгатын мөнгөний орд тэргүүтэй байгаль эхээс хайрласан арвин баялагтай, Алтай Таван Богд, Хотон, Толбо, Хурган нуур гээд уул, ус нь тэгширсэн, соёлын олон янз байдлыг солонго мэт цогцлоосон Баян-Өлгий аймаг хөгжин цэцэглэж байна.

Нарны баяр Наурызын босгон дээр амжилт бүтээл, ажил үйлсээрээ түмэн олондоо хүндлэгдэж, төр улсдаа үнэлэгдсэн эрхэм алдартан, гавьяатнууд Та бүхний дундаас олноороо төрөн гарсныг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Бэлгэт сайн энэ өдөр ажил үйлсээрээ ард олноо манлайлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Баян-Өлгий аймгийн иргэдээ Монгол төр хүндэтгэн алдаршуулж, төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхэм хүндэт Та бүхэнд төр, түмнийхээ өндөр итгэл, өргөн хүндлэлийг хүртэж, амжилт бүтээлээ бататган, алдар цолоо бадрааж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Бахдам түүх, баялаг уламжлалтай Монгол Улсын олон ястны соёлын өв сангийн нэгэн чухал хэсэг болсон Наурызаа Баян-Өлгий аймгийн уугуул, суугуул казах иргэд Та бүхэн маань өргөн дэлгэр тэмдэглэж, өргөө гэрийнхээ хойморт өтөл буурал аксакалуудаа хүндэтгэн залж, мэргэн сургаалыг нь дээдлэн сонсож, аялгуут домбороо эгшиглүүлж, амтат идээгээрээ дастарханаа дүүргэж хотол олноороо сайхан баярлаарай.

Төв талбайдаа хуран цугласан Та бүхэн Гал морин жилдээ хөх тэнгэрт халин дүүлэх хүрэн бүргэд шигээ цог золбоотой байж, ажил үйлс нь Алтай Таван богд шиг сүндэрлэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 

Ерөнхийлөгч казах түмний хамт “Наурыз-2026”  баярын парад, аймгийн Хөгжимт драмын театрын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай перс гаралтай үг юм. Казах түмэн хахир хатуу өвлийг давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Баярын ширээндээ баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлсэн идээ будаа засаж, хотол олноороо баярладаг цэнгэдэг.

Наурызын баярыг манай улсаас гадна Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг нутагт амьдран суудаг 300 гаруй сая казах хүн тэмдэглэдэг юм.   

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/03/22 3:19:49Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол хүртээлээ
  • 2026/03/22 2:59:23Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • 2026/03/22 10:04:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
  • 2026/03/21 7:46:36“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Хан Жаргалант Ховд” хоршоо аймгийнхаа мах, махан бүтээгдэхүүний 60 хувийг хангаж байна
  • 2026/03/21 3:23:14Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
  • 2026/03/20 9:11:53“Завхан баялаг” ХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд савлагааны шугам, тоног төхөөрөмжөө шинэчилжээ
  • 2026/03/20 2:11:52Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • 2026/03/18 2:10:48Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
  • 2026/03/18 2:07:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
  • 2026/03/17 3:50:47У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020