• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/05/07
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа

thumbnail received_1274336714854975received_1274336714854975
2026/05/07 8:27:50
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа.

Энэ салбарт Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад 4,900 орчим хүн ажиллаж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна.

Салбарын ажилтан, албан хаагчид гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2025 онд 174 иргэн тэрбум гаруй төгрөгийн дэмжлэг, бичил зээл авч, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд 2,500 орчим хүн дэмжлэг авч, мод тарьж ургуулах, арчилж тордох ажил хийжээ.

Салбарын яам 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, хөдөлмөр эрхлэлтийн бүх төрлийн сургалт, төсөл, хөтөлбөр, санхүүгийн дэмжлэг, жижиг зээлийг “Цагаан алт” хөтөлбөр, “Тэрбум мод” хөдөлгөөнтэй уялдуулах юм байна.

Улсын үндэс болсон гэр бүл, хүн амын асуудлыг хариуцан, хүн бүрд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг энэ салбарын үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амжилт хүслээ.

Тэрбээр, өнгөрсөн таван жилд хийсэн ажил, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт болон нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Цаашид төрийн албаны бүх шатанд ёс зүйг сахин, сахилга, хариуцлагаа чангатгаж, хуулиар хүлээсэн үүргээ чин шударгаар биелүүлэн, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байхыг захилаа.

Ерөнхийлөгч мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ахмад ажилтан Дагдангийн Жанцан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахмад ажилтан Цогоогийн Дашдондог нарт Гавьяат эдийн засагч, Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв, “Нарны хаан хүүхдүүд” цэцэрлэгийн их эмч Дамдинжавын Нямсүрэнд Хүний гавьяат эмч, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмад эмч, “Өрнөх хөгжил” төрийн бус байгууллагын Эрүүл мэнд, менежментийн зөвлөх Мөнхийн Дуламжавт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

Энэ онд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх хүрээнд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлнэ гэдгийг сайд Т.Аубакир хэллээ.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.

Хүүхэд хамгаалал, гэр бүл, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох, ангилал зэрэглэл ахиулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Салбарын бодлого, эрх зүйн орчныг шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, иргэн бүрийн амьдралд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлэх, амьдралын чанарт нь ахиц гаргахын төлөө ажиллаж байгааг яамны удирдлагууд хэллээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/05/07 8:27:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
  • 2026/05/06 2:36:24“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ
  • 2026/05/05 4:10:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
  • 2026/05/04 4:45:38Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
  • 2026/05/04 8:48:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
  • 2026/04/30 4:02:40Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
  • 2026/04/29 4:05:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
  • 2026/04/28 1:53:07МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
  • 2026/04/27 7:16:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
  • 2026/04/23 1:04:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020