• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/05/08
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
    • Үйл ажиллагаа
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ

thumbnail received_4411045949136425received_4411045949136425
2026/05/08 4:03:48
Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн  иргэдтэй уулзлаа.

Сонгинохайрхан дүүрэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хэллээ.

Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Цаашид хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлагатай, эв нэгдэлтэй байх нь улс орны хөгжлийн үндэс суурь гэдгийг хэлж, үүний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.    

Сонгинохайрхан дүүрэг 340 гаруй мянган иргэнтэй бөгөөд энэ нь нийслэлийн  нийт хүн амын 23 хувь гэсэн үг юм.

Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрчээ.   

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 86 хүүхэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байна.  

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд нэг үйлдвэр ашиглалтад орсон бол 20 хоршоо мах, сүү, цагаан идээ боловсруулах, үржлийн мал бойжуулах, бордох, мах нийлүүлэхээр зээлд хамрагджээ.    

Мөн өвлийн хүлэмж, газар тариалан эрхэлдэг 6 аж ахуйн нэгж 750 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч хүчин чадлаа нэмээд байна.

Малчин өрх болон  фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэнээр 407 малчин, мал бүхий өрхүүд 4,4 тн сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж, 4,4 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг 170 гаруй мянган мод тарьж ургуулсны зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг орчмын 38 га газарт ойн зурвас байгуулсан байна.  

Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.    

Тухайлбал, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж, “Баянхошуу дэд төв”-ийн ажил дууссан бол “Толгойт дэд төв-ийнх 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийн, барилгажуулж байна. Өнгөрсөн онд гэхэд л 185 газрыг чөлөөлөн үерийн далан, цэцэрлэг, сургууль шинээр барьжээ.

Усан спорт сургалтын хоёр төв, хөлбөмбөгийн талбай бүхий спорт цогцолбор, Жишиг нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Хүүхдийн амбулатори, “Эрүүл үрс” төв-ийг ашиглалтад оруулсан байна.

Дүүрэг цаашид төвлөрөл, замын түгжрэл багасаж, агаарын бохирдол бууран, иргэдийн амьдрах орчин сайжирсан. Цаашид агаар, орчны бохирдол, замын түгжрэлийг бууруулан, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, “20 минутын хот” бодлогын хүрээнд олон төвт дүүрэг болохыг зорьж байгаа тухай дүүргийн удирдлага ярилаа.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Очир инвест” ХХК-ийн захирал, хүний их эмч Цэдэнгийн Очирдуламд Хүний гавьяат эмч,  “Автобус гуравдугаар бааз”-ын ахмад жолооч Шаравын Төмөр-Очир, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хяналтын албаны ахмад ажилтан Батсүрэнгийн Сүрэнхорлоод  Гавьяат тээвэрчин, “Промон трейд” ХХК-ийн ерөнхий захирал Нямдэлэгийн Оюунбатад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Аюушийн Тийтаад Гавьяат багш, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Долгорын Төмөрбаатарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/05/08 4:03:48Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • 2026/05/07 8:27:50Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
  • 2026/05/06 2:36:24“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ
  • 2026/05/05 4:10:36Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
  • 2026/05/04 4:45:38Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
  • 2026/05/04 8:48:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
  • 2026/04/30 4:02:40Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
  • 2026/04/29 4:05:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
  • 2026/04/28 1:53:07МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилга ирэх оны эхэнд бүрэн ашиглалтад орно
  • 2026/04/27 7:16:10Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020