• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/02/18
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

thumbnail 41515122_223390661862563_7978038147596419072_n41515122_223390661862563_7978038147596419072_n
2018/09/11 5:17:15
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нартай хийх хоёр талт уулзалт үргэлжилж байна.

Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцохоор ирсэн  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Өнгөрсөн жил Владивостокт болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мөн бараалхаж байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Япон улсад байгалийн гамшиг тохиолдож байгаад эмгэнэл илэрхийлж, Монгол Улсын иргэд Японы ард түмэнд туслах чин сэтгэл дүүрэн байдгийг дурдсан юм.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ийнхүү эмгэнэл илэрхийлсэнд талархаж буйгаа дурдаад, Дорнын эдийн засгийн форумын үеэр дахин уулзаж байгаадаа баяртай байна хэмээсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээг байгуулахад Монгол Улс эрчим хүч нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, мөн Япон улстай аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эко хот байгуулах зэрэг чиглэлд өргөн хүрээтэй хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан дээрх саналуудыг дэмжин ажиллахаа илэрхийлж, Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх онгоцны буудлыг удахгүй ашиглалтад оруулах, аялал жуулчлалын салбарт тодорхой төлөвлөлт хийж хөгжүүлэх гэх мэт саналууд тавьж ярилцсан юм.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд  түлхүү хөгжүүлж, Монгол Улсаас Япон улсад хийж байгаа экспортыг нэмэгдүүлэх, Бүс нутгийн аюулгүй байдал гэх мэт олон сэдвээр нээлттэй санал солилцлоо.

 

 

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

  • 2026/02/17 8:32:42Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
  • 2026/02/17 7:00:32Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
  • 2026/02/17 12:58:35Шагайн харваачдад улсын цол олголоо
  • 2026/02/17 12:54:31Уяачдад улсын цол хүртээлээ
  • 2026/02/17 12:10:59Улсын аварга Ч.Санжаадамбад Гавьяат тамирчин цол хүртээлээ
  • 2026/02/16 4:28:15Дипломат албаны дээд цол хүртээлээ
  • 2026/02/16 3:04:36Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
  • 2026/02/15 12:13:43Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллалаа
  • 2026/02/11 1:13:26“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
  • 2026/01/29 11:32:44“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

ЗУРГИЙН ЦОМОГ

thumbnail Gadaad hariltsaa 2025
Gadaad hariltsaa 2025
2025/12/30 1:53:032025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
thumbnail 515908856_1340194164136925_6813063849052660026_n
515908856_1340194164136925_6813063849052660026_n
2025/07/10 12:22:21“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
thumbnail 514677703_748111194372690_1840022060456074353_n
514677703_748111194372690_1840022060456074353_n
2025/07/08 11:55:26Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
thumbnail 514667447_1076883984388408_8976631025879621441_n
514667447_1076883984388408_8976631025879621441_n
2025/07/04 1:04:49“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
thumbnail 462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
462561741_560444629867049_8036799619691506352_n (1)
2024/11/02 11:21:37Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Бэлгэ тэмдэг (Лого)
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020