Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн
Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн Гучдугаар Зvйлээс
Ерөнхийлөгчийн бvрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн Гучин Хоёрдугаар зvйлийн 1 дэх хэсгээс
Ерөнхийлөгч дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэнэ;
Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшvvлсэн хvнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагvй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшvvлсэн хvнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшvvлж чадаагvй бол Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшvvлсэн хvнийг Ерөнхий сайд – аар томилох саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах; (Энэ заалтыг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 02 дугаар тогтоолоор хvчингvй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан)
Өөрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал тvvнд Ерөнхий сайд гарын vсэг зурснаар хvчин төгөлдөр болно;
Гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгvvлэн татах;
Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргvvний итгэмжлэх, эгvvлэн татах жуух бичгийг хvлээн авах;
Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;
Уучлал vзvvлэх;
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зөвлөлийг тэргvvлэх;
Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
Үндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул зарлиг хvчингvй болно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 1 дэх хэсэг
Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерөнхий командлагч байна.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 2 дэх хэсэг
Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дэх хэсэг
Ерөнхийлөгчид тодорхой бvрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 4 дэх хэсэг
Ерөнхийлөгч бvрэн эрхийнхээ хvрээнд хуульд нийцvvлэн зарлиг гаргана.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 34 дугаар зvйлийн 1 дэх хэсэг
Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгvй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хvчингvй болгоно.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 34 дугаар зvйлийн 2 дэх хэсэг
Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгvй дархан байна.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 36 дугаар зvйлийн 1 дэх хэсэг
Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Монгол Улсын Yндсэн Хуулийн 36 дугаар зvйлийн 2 дэх хэсэг