• Home
  • President
    • President KHURELSUKH Ukhnaa
    • President’s Full Powers
  • Office of the President
    • Head of the Office
    • Advisors to the President of Mongolia
  • News
  • Contact us
2025/07/20
  • MN
  • MNG
President of Mongolia
  • Home
  • President
    • President KHURELSUKH Ukhnaa
    • President’s Full Powers
  • Office of the President
    • Head of the Office
    • Advisors to the President of Mongolia
  • News
  • Contact us
thumbnail 600x600
600x600
2017/09/10 7:32:01
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон гэр бүл, төрөл төрөгсдөөс нь төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд болон тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс өнөөдөр төрийн нэрийн өмнөөс уучлал хүслээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг юм.  Монгол Улсад  улс төрийн хилс хэргээр олон мянган хүнийг хоморголон хэлмэгдүүлсэн хар үйл явдлаас хойш 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав болон хэлмэгдэгсдийг дурсан санаж, хүндэтгэл үзүүлэхээр ирсэн УИХ-ын зарим гишүүд, Улс төрийн намууд, Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс нь Монголын төрийн нэрийн өмнөөс уучлал хүсч үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Монголчууд аа, Эрхэм төрийн түшээд, энд хүрэлцэн ирсэн улс төрийн намуудын удирдлагууд аа, Хатагтай, ноёд оо,

Та бид 80 жилийн өмнөх хэзээ ч мартаж болохгүй хар өдрийг нэхэн санаж, улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ түүхэн, гашуун сургамжийг төрийн ой санамжид баттай суулгаж, иргэний эрх, эрх чөлөөг ямагт сахин хамгаалах Төрийн дархлааг нь бэхжүүлэхийн чухлыг ахин эргэцүүлэхийн тулд энд хуран цуглаад байгаа билээ.

Их хэлмэгдүүлэлтийн талаарх Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос гаргасан тоо баримтуудаас заримыг нь дурдахад л сэтгэл хирдхийлгэж байна. 1937-1939 он хүртэл хоёр жилийн хугацаанд Онцгой бүрэн эрхт комисс гэх хэлмэгдүүлэлтийг гардан хэрэгжүүлэгч бүтэц 25 мянга 824 хүнийг хилс хэрэгт унаган таслан шийтгэснээс 20 мянга 474 хүнд буудан алах ял оноож байжээ. Нийт 17 мянга орчим лам хувраг хилс хэрэгт шийтгэгдсэний 14 мянга нь цаазаар авахуулсан байна. Энэ бол сонссон монгол хүн бүр сэтгэл шимшрэхгүй байхын аргагүй тоо! Энэ бол Монголын өв уламжлал, язгуур сэтгэлгээ, үндэстний ой санамж, эх оронч тэмүүллийг хэдий хэмжээгээр тастан хаясныг илтгэх тоо.

Улс төрийн хэлмэгдүүлэлт бол аль ч цаг үед Төрөөс гаргаж, давтаж болохгүй балмад үйлдэл бөгөөд үндэстний тэргүүний оюун ухаан, дархлааг мөхөөх далд явуулгын илэрхийлэл юм. Монголын төр ахин хэзээ ч ард иргэдээ хэлмэгдүүлэхгүй байх, төрийн өндөр албан тушаалтнууд улс төрийн зорилгоор өрсөлдөгчдөө хэрэгт унагаадаг шат дамжлага, шударга бусын хонгилыг төрийн бүтцийг ашиглан бий болгодоггүй байх тийм бат бөх ардчилал, шударга ёс бүхий иргэний төрийг бид өдөр тутмын шаардлага, сонор сэрэмжээрээ л бий болгож, бэхжүүлэх учиртайг би энэ өдөр ахин дахин сануулмаар байна. Үүний тулд Монголын төр хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, үр хүүхэд, залгамж хойчоос оройтсон ч гэсэн бүрэн уучлал гуйх ёс зүйтэй байх ёстой.

Би ард олныхоо итгэлээр Монголын төрийг тэргүүлж байгаагийн хувьд өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдээс, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөөс гүнээ уучлал гуйж байна.  Хүлээж авна уу.

Монголын төр дахин хэзээ ч ийм алдаа гаргах ёсгүй. Хойч үе маань үүнийг хэзээ ч бүү мартаг! Их хэлмэгдэлд өртөн амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ажил амьдралаа алдсан Та бүхний хохирлыг юугаар ч нөхөж чадахгүй. Энэ бол монгол үндэстэнд учирсан асар том гарз хохирол байсан.

Сайн амгалан болтугай.

Монгол оронд эрх чөлөө, хүний эрх үеийн үед дэлгэрэх болтугай.

FEATURED

  • 2025/07/17 11:11:45President of Mongolia will pay a State Visit to the Republic of Tajikistan
  • 2025/07/17 11:10:18President of Mongolia will pay a State Visit to the Kyrgyz Republic
  • 2025/07/13 12:36:49President of Mongolia and the Emperor of Japan Attend Soyolon Race at Khui Doloon Khudag
  • 2025/07/09 6:27:20Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
  • 2025/07/09 3:26:24His Majesty the Emperor of Japan Visits Mongol Koosen Technology College
  • 2025/07/08 10:21:56Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
  • 2025/07/08 10:17:01President of Mongolia and First Lady Hold Official Meeting with Their Majesties the Emperor and Empress of Japan
  • 2025/07/08 10:09:13Their Majesties the Emperor and Empress of Japan Officially Welcomed
  • 2025/07/07 4:46:58His Majesty the Emperor of Japan Introduced to Gachuurt Water Source Project
  • 2025/07/07 4:28:01His Majesty Emperor Naruhito of Japan Visits Chinggis Khaan National Museum

GALLERY

thumbnail Tajikistan2
Tajikistan2
2025/07/17 11:11:45President of Mongolia will pay a State Visit to the Republic of Tajikistan
thumbnail Kyrgyz
Kyrgyz
2025/07/17 11:10:18President of Mongolia will pay a State Visit to the Kyrgyz Republic
thumbnail 687241052527f
687241052527f
2025/07/13 12:36:49President of Mongolia and the Emperor of Japan Attend Soyolon Race at Khui Doloon Khudag
thumbnail 515872835_755323223698206_7412016362952339814_n
515872835_755323223698206_7412016362952339814_n
2025/07/09 6:27:20Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
thumbnail 686e1491770f3
686e1491770f3
2025/07/09 3:26:24His Majesty the Emperor of Japan Visits Mongol Koosen Technology College
  • Home
  • President KHURELSUKH Ukhnaa
  • President’s full powers
  • Head of the Office
  • Contact us
Copyright © 2018