ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ ЧИГ ҮҮРЭГ
- Тус алба нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх бөгөөд албаны дарга, интернэт, теле болон аудио мэдээлэл хариуцсан референтүүдтэй байна.
- Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэл, мэдээлэл, сурталчилгааг хэтийн бодлоготойгоор хариуцан гүйцэтгэж, холбогдох мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.
- Ерөнхийлөгчийн өдөр тутмын албан ажлын талаар мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, цагийн байдалтай холбогдсон шуурхай мэдээллээр олон нийт, нийгмийг хангаж ажиллана.
- Олон нийтийн санал бодол /иргэн болон иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт, ярилцлага хийх, хамтран ажиллах замаар/-ыг судлан дүгнэлт гарган зөвлөмж, санал, боловсруулна.
- Ерөнхийлөгчийн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ материалд мониторинг хийх, няцаалт, тайлбар, мэдэгдлийн төсөл, үндэслэл боловсруулан бэлтгэнэ.
- Хэвлэлийн бага хурал зохион байгуулах, Ерөнхийлөгчийн гадаад болон орон нутагт томилолтоор ажиллах, хамт олон, байгууллагын үйл ажиллагаатай тухайлан танилцахад сэтгүүлч, сурвалжлагч нарын хэсгийг бүрдүүлж зөвлөхүүд, холбогдох ажилтнуудтай хамтран ажиллана.
- Бүх сувгаар олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД
№ | Ажилтны нэр | Албан тушаал | Ажлын утас | Ажлын и-мэйл хаяг |
---|---|---|---|---|
1 | Ж.Цэсэн | Албаны дарга | 263623 | tsesen@president.mn |
2 | Д.Оюунцэцэг | Хэвлэл мэдээллийн ахлах ажилтан | 265003 | oyuntsetseg@president.mn |
3 | А.Батчимэг | Хэвлэл мэдээллийн ажилтан | 265003 | batchimeg.a@president.mn |
4 | Б.Амарсайхан | Хэвлэл мэдээллийн ажилтан | 265003 | amarsaikhan@president.mn |
5 | С.Даваасүрэн | Хэвлэл мэдээллийн ажилтан | 328003 | davaasuren@president.mn |