1977-1987 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургууль, нийслэлийн Ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. 1987-1992 онд ОХУ-ын Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж, Санхүү-эдийн засагч мэргэжил эзэмшсэн. АНУ, БНЭУ, БНСУ, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүүргэсэн. Эдийн засгийн ухааны магистр.
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж буюу одоогийн Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуульд багш, судлаач,
- 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд эдийн засагч, хэлтэс, газрын захирал,
- 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч,
- 2000-2003 онд Хаан банкны дэд захирал,
- 2003-2004 онд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд,
- 2004-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2009-2012 онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд,
- 2012-2013 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаач,
- 2016-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга,
- 2019-2024 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан.
Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:
- 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
- 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
- 2006-2009 онд FM-104 радиод захирал,
- 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
- 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
- 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
- 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байна.
Содномдоржийн ЯНЖИНСҮРЭН
Содномдоржийн Янжинсүрэн нь 1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль, 1990-1995 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж, 1998 онд философийн магистр, 2002 онд философийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 1995-1996 онд Тайваньд, 1999-2000 онд ИБУИНВУ-д мэргэжил дээшлүүлэн суралцсан. Филиппин, Япон улсад менежментийн чиглэлээр сургалтуудад хамрагдсан.
- 1998-оноос Монгол Улсын их сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор,
- 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх,
- 2008-2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх,
- 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын зөвлөх,
- 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан.
Бүтээлийн жагсаалт:
- Ном, бүтээл – 11,
- Эрдэм шинжилгээний өгүүлэл – 59,
- Эрдэм шинжилгээний илтгэл – 21,
- Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд тавьсан илтгэл – 17,
- Эрхэлсэн, эмхэтгэсэн, хянан тохиолдуулсан бүтээл – 13,
- Орчуулгын бүтээл – 2.
Хүрлээгийн Энх-Орших нь нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийг 2001 онд дүүргэж, БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр 2009 онд төгссөн. Австралийн үндэсний их сургуульд “Аюулгүй байдлын бодлого” сэдвээр 2017 онд магистрын зэрэг хамгаалсан. Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
- 2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,
- 2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,
- 2013-2014 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,
- 2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,
- 2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,
- 2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референтээр тус тус ажиллаж байсан.
Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2007-2008 онд Дани Улсад Кэмбрижийн институтэд Хүний нөөцийн менежмент, Удирдахуйн ухааны чиглэлээр суралцаж, 2019-2021 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн Магистрын зэрэг хамгаалсан.
Монголын Хүний нөөцийн академид Бизнесийн удирдлагын магистрын түргэвчилсэн курс, Хүний нөөцийн менежментийн хөтөлбөр, Тайланд Улсын Нарисуан их сургуульд Удирдахуйн ухаан, Хүний нөөцийн менежментийн мэргэжил дээшлүүлэх курс, SGS Академийн Дотоодын аудиторын курс, Talk Talk English сургалтын төвд Бизнесийн англи хэлний сургалтад тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.
- 2008-2020 онд “Моннис Групп”-ийн Хүний нөөц хариуцсан Захирал,
- 2015-2021 онд “Аэро Монголиа” ХХК-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
- 2017 оноос “Гэгээлэг маргаашийн төлөө” ТББ-ын Гүйцэтгэх захирал,
- 2018-2019 онд “YES MPP” Монгол Ардын намын Энтрепренер залуучуудын холбооны тэргүүн,
- 2019 оноос Нийгмийн ардчилал, Монголын Залуучуудын холбооны Дэд Ерөнхийлөгч, Гишүүнчлэлийн хорооны дарга,
- 2021 оноос “Майнс Ап” компанийн Захирлаар тус тус ажиллаж байсан.
Ганболдын ГАНДӨЛ
Ганболдын Гандөл нь 2003 онд Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн 2 дугаар сургуулийг, 2009 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг төгсөж, 2017 онд Австрали Улсын Күинсландын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
- 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
- 2017-2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Шадар сайдын зөвлөх,
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын Ажлын албанд референт,
- 2019-2020 онд Ерөнхий сайдын Шадар туслах,
- 2021 онд Ерөнхийлөгчийн Шадар туслах,
- 2021 оны 8 дугаар сараас Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалт, үйл ажиллагааны газрын даргаар тус тус ажиллаж байна.