• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2026/01/02
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

thumbnail team-image-1263
team-image-9800
Эрдэнэцогтын ОДБАЯР
Гадаад бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-1263
team-image-9800
Эрдэнэцогтын ОДБАЯР
Гадаад бодлогын зөвлөх

Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүхийн чиглэлээр төгсөж, Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.

2025 онд Монгол Улсын Их сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуульд суралцаж, Олон Улсын харилцааны Докторын зэрэг хамгаалсан. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Англи, франц, герман хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 дугаар, 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкийн газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

thumbnail team-image-6592
team-image-5642
Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ
Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-6592
team-image-5642
Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ
Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх

Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
  • 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
  • 2019-2021 онд МУИС-ийн дэд захирал,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Бүтээлийн жагсаалт:

  • Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 12 өгүүлэл,
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 26 өгүүлэл.

thumbnail team-image-2565
team-image-6789
Чимиддоржийн ДАВААБАЯР
Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-2565
team-image-6789
Чимиддоржийн ДАВААБАЯР
Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх

Чимиддоржийн Даваабаяр нь 1979 онд нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 1988 онд ШУТИС-ийн Мэдээллийн техникийн сургууль, 2006 онд Хан-Уул дээд сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2013 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Сэтгүүлзүйн магистрын зэрэгтэй тус тус төгссөн. 2016 онд Эрдмийн их сургуульд Бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан. Бизнесийн удирдлагын профессор, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн.

1992 онд ОХУ-ын Москвагийн Комсомолын дээд сургуульд Биржийн брокер диллер, 2012 онд АНУ-ын “Leadership” сургуульд Удирдахуйн ухаан, 2012 онд “Шударга төрийн төлөө” ТББ -ын Төрийн албаны мэргэшүүлэх курс, 2014 онд Шинэ цагийн удирдлагын академид Төрийн захиргаа, удирдлагын менежер, 2014 онд “Raffles International Institute”-д хэлний бэлтгэл, 2016 онд АНУ-ын Бостон дээд сургуульд “Каплан” олон улсын хэлний бэлтгэл, 2018 онд Филиппин Улсад Оюуны өмчийн чиглэлээр тус тус сургалтад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.

  • 2010-2012 онд  “ETV HD” телевизийн захирал,
  • 2012 онд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Нутгийн зөвлөлийн дарга,
  • 2012 онд Монголын Хэвлэлийн хүрээлэнд Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2012-2014 онд  Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал,
  • 2015 онд Аж үйлдвэрийн яаманд Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн гишүүн,
  • 2015 онд “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын Ерөнхийлөгч,
  • 2015 онд Хөдөлмөрийн сайдын зөвлөх,
  • 2018 онд Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийн Ажлын хэсгийн дэд дарга,
  • 2018 онд Засгийн газрын дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны гишүүн,
  • 2020 онд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессорын багийн гишүүн,
  • 2020 онд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “КОВИД 19” цар тахлын үед “Санхүү эдийн засгаа сэргээн дэмжих эрх зүйн боломжийг судлан, боловсруулах” дэд ажлын хэсгийн гишүүн,
  • 2020 онд Улсын онцгой комиссын дэргэдэх “Бизнесийн зөвлөх зөвлөл”-ийн гишүүн,
  • 2021 онд Олон улс судлал, удирдахуйн ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн гишүүн,
  • 2021 онд УИХ-ын дэд даргын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөх,
  • 2021 онд ШӨХТГ-ын дэргэдэх “Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл”-ийн дарга,
  • 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх,
  • 2022 онд Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн Ажлын хэсгийн гишүүн,
  • 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга,
  • 2022 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх,
  • 2022 онд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн гишүүн,
  • 2023 оноос Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлийн дарга,
  • 2023 оноос УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийн тайланг бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч,
  • 2024 оноос “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүн,
  • 2025 оноос “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн Удирдах хорооны гишүүн,
  • 2025 оноос УИХ-ын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд үндэслэн дүгнэлт, зөвлөмж гаргах Ажлын хэсгийн ахлагчаар тус тус ажиллаж байна.

thumbnail team-image-1423
team-image-1089
Даваанямын ДАВААДОРЖ
Залуучууд, спортын бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-1423
team-image-1089
Даваанямын ДАВААДОРЖ
Залуучууд, спортын бодлогын зөвлөх

Даваанямын Даваадорж нь 2009 онд “Диана” Ерөнхий боловсролын сургууль, 2013 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Социологич мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академид Нийтийн удирдлагын менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтыг дүүргэсэн. 2020 онд ЮНЕСКО-БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, БНХАУ-ын Шанхайн их сургуулийн Менежментийн сургуульд Компанийн засаглал, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Сингапур, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн.

  • 2013-2014 онд ҮХААЯ-ны “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн нэгжийн эдийн засагч,
  • 2014-2017 онд “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Маркетингийн албаны дарга,
  • 2018-2020 онд “Юу Би Рийл Эстэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
  • 2021-2022 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.

thumbnail team-image-1831
team-image-5891
Баярсайханы ЖАВХЛАН
Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-1831
team-image-5891
Баярсайханы ЖАВХЛАН
Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх

Баярсайхан овогтой Жавхлан нь 2007 онд Монголын Олон улсын их сургуулийг (MIU) Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр, 2012 онд Швейцарын Базель хотын University of Applied Sciences Northwestern Switzerland (FHNW) олон улсын менежментийн  магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Англи хэлтэй.

  • 2006 – 2007 онд АНУ-ын Калифорни мужийн Ирвин хот дахь LTC Solutions компанид нягтлан бодох бүртгэлийн дадлагажигч ажилтан,
  • 2007 – 2009 онд Сингапур улсын SingTel Telecommunication компанид Бизнесийн мэдээллийн шинжээч,
  • 2010 онд Дэлхийн банкинд гүйцэтгэх ажилтан,
  • 2011 онд Швейцар улсын Женев хотод Нэгдсэн үндэстний байгууллагын Европын эдийн засгийн комисст дадлагажигч ажилтан,
  • 2015 – 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт референт,
  • 2016 – 2018 онд Next Generation Health ХХК-ийн Ерөнхий менежер,
  • 2021-2023 онд Монголын ой судлалын нийгэмлэг ТББ-д ажиллаж, Азийн хөгжлийн банкны “Та-9899 Мон: Ойн салбарыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд орчуулагч, судлаач,
  • 2023 – 2024 оны 9 дүгээр сар хүртэл MCS группийн Төр болон төрийн бус байгууллагын харилцаа хариуцсан зөвлөх,
  • 2022 – 2024 оны 9 дүгээр сар хүртэл Монголын Финтек группийн ТУЗ-ийн хараат бус гишүүн,
  • 2018 – 2024 оны 9 дүгээр сар хүртэл Монголын бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал болон Зөвлөх,
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

thumbnail team-image-3631
team-image-6027
Батмөнхийн БАДАМЦЭЦЭГ
Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-3631
team-image-6027
Батмөнхийн БАДАМЦЭЦЭГ
Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх

Батмөнхийн Бадамцэцэг нь 2010 онд Монгол, Энэтхэгийн хамтарсан сургуулийг, 2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг Нүүр амны их эмч мэргэжлээр төгссөн.

  • 2016-2018 онд “Эм Би Жи” эмнэлгийн харъяа “Гунгаа” шүд, эрүү, нүүрний эмнэлгийн эмч,
  • 2018-2021 онд “Family Dent” шүдний эмнэлгийн эмчилгээний эмч,
  • 2011 оноос “Солонгосын нээлттэй эмч нарын нийгэмлэг” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Монгол дахь төлөөлөгч,
  • 2012-2020 онд Улаанбаатар хотын 3-5 насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн тархалтын талаарх судалгааны багийн үүсгэн байгуулагч,
  • 2019-2020 онд Япон Улсын “Хайрын гудамж” олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд удирдагч эмч,
  • 2021 онд “National Dental Health and Education Foundation”-ийн үүсгэн байгуулагч,
  • 2021 оноос “Le Beautique” эмнэлгийн нүүр амны их эмч,
  • 2024 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Бүтээлийн жагсаалт:

  • “Хүүхэд залуучууд дундах нүүрс усны хэрэглээ шүдэнд үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний ажил 2015 он – “Эрүүл мэнд” сэтгүүл
  • “Ургамлын тосоор амны хөндий зайлахад амны хөндийд гарах өөрчлөлт” эрдэм шинжилгээний ажил 2016 он – “Эрүүл мэнд” сэтгүүл

  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020