Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байгаа.
- 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
- 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
- 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
- 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
- 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
- 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
- 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
- 2012 онд Олон улсын валютын сангийн “Макро эдийн засгийн төсөөлөл” сургалтад тус тус хамрагдсан.
Онцлох судалгааны ажлууд:
- “Төсөв, мөнгөний бодлогын уялдаа: Динамик ерөнхий тэнцвэрийн загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011
- “Валютын захын дарамтын индекс”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2011
- “Инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал: Fan-Chart”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2009
- “Бодит хүүг тооцох”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2010
- “Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2009
- “Инфляцийн богино хугацааны төсөөлөл: ARIMA загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2007
- “Инфляцийн богино хугацааны төсөөлөл: Bayesian VAR загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011
Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман хэлтэй.
- 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
- 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
- 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 ба 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
- 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
- 2012-2018 онд Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
- 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
- 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн дэд профессор.
1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.
- 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
- 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
- 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
- 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
- 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
- 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
- 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
- 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
- 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,
2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.
Бүтээлийн жагсаалт:
- Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 12 өгүүлэл,
- Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 26 өгүүлэл.
Ням-Осорын Батхүү нь 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.
- 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
- 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
- 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
- 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
- 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
- 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
- 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
- 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал.
Бүтээлийн жагсаалт:
- Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
- Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
- Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
- Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
- Ном, нэг сэдэвт бүтээл 11.
Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба нь 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургуулийг, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээр тус тус төгссөн. 2020 онд Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, Орос хэлтэй.
2009 онд Малайз улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд Герман улсад НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд тус тус суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
- 1997-2003 онуудад Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
- 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар,
- 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирлаар,
- 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирлаар,
- 2020 оны 7 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар,
- 2020 оны 10 дугаар сараас Зэвсэгт хүчний жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн даргаар,
- 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар тус тус ажиллаж байсан.
Бүтээлийн жагсаалт:
- “Нэн өндөр цэцтэй зэвсэг, түүнээс хамгаалах нь (2007)” нэг сэдэвт бүтээл,
- “Цэргийн сургалт-уламжлал, шинэчлэл” (хамтран зохиогчид Т.Соронзонболд, Д.Баасандамба, П.Цэдэв нар, 2012 он) судалгааны тайлан боловсруулж,
- “Батлан хамгаалах эрсдэлийн удирдлага (2020 он)” сэдэвт төслийн ажил
- 2022 онд БХЭШХ-ийн “Мэдээллийн дайны стратеги, тактик” төслийн “Кибер аюулгүй байдлын өнөөгийн байдал, түүний чиг хандлага (УБ, 2021 он)”
- Хосолмол дайн, түүний стратеги, тактик (2023)
Өлзийбаярын ЗОЛБАЯР
Өлзийбаярын ЗОЛБАЯР
Өлзийбаярын Золбаяр нь 2001 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги, 2001-2006 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. 2005 онд “Мишээл” агентлагт хөтлөгч, сэтгүүлзүйн курс, 2013 онд “СNN” телевизийн төлөвлөлт арга зүйг судлах семинар, 2014 онд “СNN” телевизийн загвар судлах ахисан шатны сургалт, семинар, 2016 онд Норвегийн Хаант Улсад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, семинар, 2017 онд Канад улсад “PDAC-2017” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалтын чуулган, сургалт, семинарт тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.
- 2004 – 2006 онд “Эх орон” FM 102.1 радиод найруулагч, хөтлөгч,
- 2006-2012 онд “ТМ” телевизийн Мэдээний албаны дарга,
- 2007 оноос “ТМ” телевизийн парламентын сэтгүүлч,
- 2009-2012 онд “МИДАС” ТББ-ын төслийн удирдагч,
- 2012-2017 онд “Ийгл” телевизэд тоймч, ахлах редактор,
- 2018 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
- 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Хэрэгжүүлсэн төсөл, бусад ажил:
- 2013-2014 онд АНУ-ын USAID-ын санхүүжилтээр Internews, MNB, MIDAS, MONES, төрийн бус байгууллагууд болон Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн “Smart voters 12” төслийн “MIDAS” ТББ-ын дэд төслийн удирдагчаар ажилласан.
- 2010-2011 онд “76 тэрбум-Тойргийн мөнгө юунд зарцуулагдав?” 2 үе шаттай төслийг АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, төслийн удирдагчаар ажилласан.
- 2007-2011 онд “Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци”-тай хамтарсан “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье” цуврал нэвтрүүлгийн сурвалжлагч, ерөнхий редактораар ажиллаж, танин мэдэхүйн болон бодлогын түвшний асуудал дэвшүүлсэн нийт 120 орчим дугаарыг эрхлэн бэлтгэсэн.
Чимиддоржийн Даваабаяр нь 1979-1988 онд нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 1988-1991 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээллийн техникийн сургууль, 2006-2010 онд Хан-Уул дээд сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. 2013-2015 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан. Бизнесийн удирдлагын доктор, профессор. 2018 оноос АНУ-ын “Атлантик” олон улсын их сургуульд Бизнесийн удирдлагын пост-докторантураар суралцаж байна.
- 2005-2022 онд “Билэгт Дөлгөөн” ХХК-ийн зөвлөх,
- 2010-2012 онд “ETV HD” телевизийн зөвлөх,
- 2012-2014 онд МҮОНТ-ийн захирал,
- 2015-2019 онд “Масс” телевизийн зөвлөх,
- 2015- 2022 он “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн,
- 2015-2016 онд Хөдөлмөрийн сайдын зөвлөх,
- 2015-2016 онд Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн гишүүн,
- 2018-2019 онд Засгийн газрын дэргэдэх Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны гишүүн,
- 2021-2022 он УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх,
- 2021-2022 он ШӨХТГ-ын дэргэдэх “Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл”-ийн дарга,
- 2022 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
Даваанямын Даваадорж нь 2009 онд “Диана” Ерөнхий боловсролын сургууль, 2013 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг Социологич мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагын академид Нийтийн удирдлагын менежментийн мэргэшүүлэх дипломын сургалтыг дүүргэсэн. 2020 онд ЮНЕСКО-БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, БНХАУ-ын Шанхайн их сургуулийн Менежментийн сургуульд Компанийн засаглал, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Сингапур, Тайланд улсад мэргэжил дээшлүүлсэн.
- 2013-2014 онд ҮХААЯ-ны “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төслийн нэгжийн эдийн засагч,
- 2014-2017 онд “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн Маркетингийн албаны дарга,
- 2018-2020 онд “Юу Би Рийл Эстэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
- 2021-2022 онд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байсан.
Баярсайхан овогтой Жавхлан нь 2007 онд Монголын Олон Улсын Их Сургуулийг (MIU) Олон улсын бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэйгээр, 2012 онд Швейцарын Базель хотын University of Applied Sciences Northwestern Switzerland (FHNW) олон улсын менежментийн магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн. Англи хэлтэй.
- 2006 – 2007 онд АНУ-ын Калифорни мужийн Ирвин хот дахь LTC Solutions компанид нягтлан бодох бүртгэлийн дадлагажигч ажилтан,
- 2007 – 2009 онд Сингапур улсын SingTel Telecommunication компанид Бизнесийн мэдээллийн шинжээч,
- 2010 онд Дэлхийн Банканд гүйцэтгэх ажилтан,
- 2011 онд Швейцар улсын Женев хотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын Европын Эдийн Засгийн Комисст дадлагажигч ажилтан,
- 2015 – 2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын Газарт Референт,
- 2016 – 2018 онд Next Generation Health ХХК-ийн Ерөнхий Менежер,
- 2021-2023 онд Монголын ой судлалын нийгэмлэг ТББ-д ажиллаж Азийн Хөгжлийн Банкны “Та-9899 Мон: Ойн Салбарыг Хөгжүүлэх Хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд орчуулагч судлаач,
- 2023 – 2024 оны 9 сар хүртэл MCS Группийн Төр болон төрийн бус байгууллагын харилцаа хариуцсан зөвлөх,
- 2022 – 2024 оны 9 сар хүртэл Монголын Финтек группын ТУЗ-ийн хараат бус гишүүн,
- 2018 – 2024 оны 9 сар хүртэл Монголын Бизнесийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал болон Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.