• Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ
2022/05/27
  • MN
  • EN
  • MNG
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар
  • Эхлэл
  • Ерөнхийлөгч
    • Төрийн тэргүүний намтар
    • Мөрийн хөтөлбөр
    • Бүрэн эрх
  • Тамгын газар
    • Тамгын газрын удирдлагууд
    • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Мэдээлэл
    • Мэдээ
    • Мэндчилгээ
    • Хэлсэн үг
  • Шилэн данс
  • Хуулийн булан
    • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
    • Ерөнхийлөгчийн хориг
    • Хуулийн төсөл
  • Иргэний танхим
  • ЖУРАМЛАСАН ТОЛЬ

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд

thumbnail team-image-5038
team-image-5098
Сүрэнжавын ЛҮНДЭГ
Ахлах зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-5038
team-image-5098
Сүрэнжавын ЛҮНДЭГ
Ахлах зөвлөх

Сүрэнжавын Лүндэг нь 1989-1999 онд Нийслэлийн 52 дугаар сургууль, 2000-2004 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютерийн техник, менежментийн сургуулийг төгсөж, 2012-2013 онд АНУ-ын Страйерийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах,
  • 2010 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх,
  • 2010-2011 онд Монгол Ардын намын даргын туслах,
  • 2014-2017 онд Монгол Улсын Шадар сайдын Шадар туслах,
  • 2017-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Шадар туслах,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.

thumbnail team-image-6144
team-image-2218
Алтангэрэлийн БЯМБАЖАРГАЛ
Хууль зүйн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-6144
team-image-2218
Алтангэрэлийн БЯМБАЖАРГАЛ
Хууль зүйн бодлогын зөвлөх

Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн, нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Түүний зохиол, бүтээлүүд:

1.Нэг сэдэвт зохиол, сурах бичиг

  • A Study on the Problems and Improvement of Constitutional Review in Mongolia, Dissertation of Doctor of Juridical science, 2015, Kookmin University, College of Law.
  1. Хамтын бүтээл
  • Үндсэн хуулийн эрх зүйн гарын авлага. УБ., 2011 он;
  • Монголын Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа шинжилгээний тойм. УБ., 2017 он, 40хх.
  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх зарчим. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2005 он;
  • Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим. Энтимема чөлөөт хуудас. 2005. 14, хуудас 2-12;
  • Шүүхийн шийдвэрээр эрх зүйг хөгжүүлэх нь. МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг. 10 (18), 2007 он;
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын Эрдэм эрдэм шинжилгээний цуврал. Сөүл., 2012 он;
  • Монгол Улсын татварын эрх зүй сорилт, шийдэл. БНСУ-ын Татварын эрх зүйн асиоцаци. 2015 № 124. Сөүл хот;
  • Үндсэн хуулийн шүүхээр үндсэн эрхийг хамгаалах арга зам. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №33, 2016 он;
  • Эрх зүйн хэм хэмжээ үндсэн хууль зөрчсөнийг хянах хяналт ба Үндсэн хуулийн цэц. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
  • Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал. Эрх зүй/ NUM Law review, Цуврал №39, 2017 он;
  • Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал: Шүүгчийн хариуцлага. Хууль дээдлэх ёс. 2017 №02 (62)
  1. Эрдэм шинжилгээний илтгэл
  • Япон Улсын Үндсэн хуулийн хяналт. Япон сан, УБ., 2010 он;
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр Үндсэн хуулийг хөгжүүлэх нь. СМОХ-ын “Эрдэм” эрдэм шинжилгээний бага хурал. Сөүл., 2012 он;
  • Орон нутгийн өмчийн харилцаан дах тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам. Нутгийн удирдлагын сорилт ба шийдэл. Үндэсний форум. УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, УБ., 2015 он;
  • Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөд Үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс хандах нь. ШУА-ын Философийн хүрээлэнгийн хууль зүй салбар. МУИС-ийн ХЗС. Үндсэн хуульд оруулах өөрчлөлт ба шинжлэх ухаан. Онол арга зүйн хэлэлцүүлэг. 2015 он;
  • Монгол ба Солонгосын Үндсэн хуулийн хяналтын харьцуулалт. БНСУ-ын Чонбук их сургууль. 2016 он;
  • Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, шинжилгээ. МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, МУИС-ийн ХЗС, ХЗҮТ, Иргэдийн оролцоо төсөл. УБ., 2017 он;
  • Шүүгчийн хариуцлага ба шүүгчийн ёс зүй. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо. 2017 он;
  • Хотын эрх зүйн статус ба Үндсэн хуулийн үзэл баримтлал. МУИХ-ын өргөдлийн байгын хороо. 2017 он;
  • Татварын ерөнхий хуулийн тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлага. БНСУ-ын Хууль тогтоомжийн яам, Солонгосын татварын эрх зүйн асиоцаци. Сөүл. 2017 он;
  • Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны шийдвэр: Үр нөлөө, дүн шинжилгээ. ШЁЗХ, Азийн сан хамтарсан. Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал. 2017 он.

thumbnail team-image-1416
team-image-2732
Батсуурийн ДАВААДАЛАЙ
Эдийн засгийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-1416
team-image-2732
Батсуурийн ДАВААДАЛАЙ
Эдийн засгийн бодлогын зөвлөх

Батсуурийн Даваадалай нь 2007 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Банкны эдийн засгийн мэргэжлээр төгсөж, АНУ-ын Нью Йорк хотын Колумбын их сургуульд Эдийн засгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуульд докторантурт суралцаж байгаа.

  • 2007-2014 онд Монгол банкны Мөнгөний бодлого, судалгааны газарт эдийн засагч,
  • 2013-2014 онд Дэлхийн банкны төв оффисын Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт зөвлөх,
  • 2015-2021 онд Дэлхийн банкинд эдийн засагч,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
  • 2009 онд ХБНГУ-ын төв банкны “Улирлын зохицуулалт хийх арга зүй” сэдэвт сургалт,
  • 2010 онд Швейцарын Холбооны Улсын төв банкны сургалтын төвд “Инфляцийн таамаглал болон мөнгөний бодлого” сэдэвт сургалт,
  • 2011 онд Олон улсын валютын сангийн Санхүүгийн програмчлалын сургалт,
  • 2012 онд Олон улсын валютын сангийн “Макро эдийн засгийн төсөөлөл” сургалтад тус тус хамрагдсан.

Онцлох судалгааны ажлууд:

  • “Төсөв, мөнгөний бодлогын уялдаа: Динамик ерөнхий тэнцвэрийн загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011
  • “Валютын захын дарамтын индекс”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2011
  • “Инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал: Fan-Chart”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2009
  • “Бодит хүүг тооцох”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2010
  • “Валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө”. Монголбанкын судалгааны ажил товхимол. 2009
  • “Инфляцийн богино хугацааны төсөөлөл: ARIMA загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2007
  • “Инфляцийн богино хугацааны төсөөлөл: Bayesian VAR загвар”. Монголбанкны судалгааны ажил товхимол. 2011

thumbnail team-image-6494
team-image-2887
Эрдэнэцогтын ОДБАЯР
Гадаад бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-6494
team-image-2887
Эрдэнэцогтын ОДБАЯР
Гадаад бодлогын зөвлөх

Эрдэнэцогтын Одбаяр нь 1998 онд ХБНГУ-ын Дрезден хотын Бертольт Брехтийн нэрэмжит гимнази, 1998-1999 онд ХБНГУ-ын Лайпциг хотын Штуудийн коллежийг төгсөж, 1999-2006 онд ХБНГУ-ын Дрезден хотын Техникийн их сургуулийг Америк судлал, философи, нийгэм, эдийн засгийн түүх чиглэлээр Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан. Итгэмжит дипломат цолтой. Англи, франц, герман хэлтэй.

  • 2006-2007 онд Гадаад харилцааны яамны Европын газарт мэргэжилтэн,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Атташе,
  • 2007-2009 онд Гадаад харилцааны яамны Европын газарт Монгол-Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны Нарийн бичгийн дарга,
  • 2009-2012 онд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны 3 ба 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Америк-Африкын газарт 1 дүгээр Нарийн бичгийн дарга,
  • 2012-2018 онд  Гадаад харилцааны яамны Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Захирлын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016-2018 онд Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2021 онд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

thumbnail team-image-4533
team-image-5663
Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ
Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-4533
team-image-5663
Чоймаагийн ЛОДОЙРАВСАЛ
Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх

Чоймаагийн Лодойравсал нь 1993-1995 онд Монгол Улсын их сургуулийн Төрөлжүүлсэн тусгай сургалттай сургууль, 1995-1999 онд Монгол Улсын их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгсөж, 1999-2001 онд Монгол Улсын их сургуульд Физикийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Монгол Улсын их сургуульд (ХБНГУ-ын Эрдмийн солилцооны алба /DAAD/-ны Сэндвич хөтөлбөрөөр) Техникийн ухааны докторын зэргээ хамгаалсан. Монгол Улсын их сургуулийн дэд профессор.

1999 онд ХБНГУ-ын “Хонейвелл” ХХК-д Хонейвелл Плантскейп системийн программчлалын чиглэлээр, 2003 онд ХБНГУ-ын Карл Диүсберг төвд герман хэлний чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2015-2016 онд БШУСЯ болон Сингапурын Темасек сангийн хамтран зохион байгуулсан Инженерийн боловсролын CDIO арга зүйн үндэсний сургагч багшийн сургалтад хамрагдсан.

  • 1998-1999 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Дохиолол, автоматжуулалтын хэлтэст инженер,
  • 1999-2000 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн Эрчим хүчний хэлтэст инженер,
  • 2000-2001 онд “М-Си-Эс Электроникс” ХХК-ийн Автоматжуулалтын хэлтэст ахлах инженер,
  • 2001-2002 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийн Электроникийн тэнхимд дадлагажигч багш,
  • 2002-2006 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн багш,
  • 2003-2005 онд ХБНГУ-ын Юүлих судалгааны төвд зочин судлаач,
  • 2006-2008 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн Электроникийн тэнхимийн Эрхлэгч,
  • 2008-2014 онд МУИС-ийн Мэдээллийн технологийн сургуулийн захирал,
  • 2014-2019 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн дэд профессор,

2019-2021 онд МУИС-ийн дэд захирлаар тус тус ажиллаж байсан.

Бүтээлийн жагсаалт:

  • Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 12 өгүүлэл,
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын 26 өгүүлэл.

thumbnail team-image-2190
team-image-5647
Дуламын БУМ-ОЧИР
Соёл, шашны бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-2190
team-image-5647
Дуламын БУМ-ОЧИР
Соёл, шашны бодлогын зөвлөх

Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

thumbnail team-image-4855
team-image-1362
Тогтмолын МӨНХСАЙХАН
Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-4855
team-image-1362
Тогтмолын МӨНХСАЙХАН
Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх

Тогтмолын Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд докторантурт суралцаж байгаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.

  • 2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
  • 2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
  • 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
  • 2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
  • 2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
  • 2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
  • 2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
  • 2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
  • 2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
  • 2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
  • 2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.

thumbnail team-image-3748
team-image-5454
Ням-Осорын БАТХҮҮ
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-3748
team-image-5454
Ням-Осорын БАТХҮҮ
Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх

Ням-Осорын Батхүү нь 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.

  • 1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,
  • 2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,
  • 2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,
  • 2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,
  • 2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,
  • 2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,
  • 2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,
  • 2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал.

Бүтээлийн жагсаалт:

  • Олон улсын импакт фактор бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 25,
  • Дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 19,
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэл 60,
  • Удирдаж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр 23,
  • Ном, нэг сэдэвт бүтээл 11.

thumbnail team-image-5283
team-image-3248
Оргойн БУЯННЭМЭХ
Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-5283
team-image-3248
Оргойн БУЯННЭМЭХ
Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх

Оргойн Буяннэмэх нь 1988-1998 онд “Хүмүүн” цогцолбор сургууль, 1998-2004 онд “Их засаг” олон улсын их сургуулийг төгсөж, 2014-2016 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

  • 2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зөвлөхүүдийн ажлын албанд референт, Ерөнхийлөгчийн дэргэдэх эрдэмтэн мэргэжилтний салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2007-2009 онд “Ойска Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2007-2010 онд Монголын эрсдэлийн менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2009-2013 онд “Глобал Энержи Консалтинг” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2012-2021 онд “Монфармтрейд” ХХК-д Гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд “Гутал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
  • 2011-2021 онд “Дун өргөө” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.

thumbnail team-image-4746
team-image-1489
Цэвэгсүрэнгийн ТОГОО
Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх
Танилцуулга
thumbnail team-image-4746
team-image-1489
Цэвэгсүрэнгийн ТОГОО
Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх

Дэслэгч генерал Цэвэгсүрэнгийн Тогоо нь 1972 онд Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуулийг, 1976 онд Цэргийн ерөнхий дээд сургуулийг, 1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийг Цэргийн дээд мэргэжилтэй улс төрийн ажилтан, Их, дээд сургуулийн нийгмийн ухааны багш мэргэжлээр тус тус төгссөн. 1998 онд Улсын Багшийн их сургуулийн Боловсролын хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан.

1983 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн орос хэлний орчуулагчийн дамжаа, 1991 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд Төрийн захиргааны удирдлагын чиглэлээр, 1999 онд ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-улс төрийн академийн дээд курс, 1999 онд Нидерландын Хаант Улсад Удирдлагын дээд курс, 2002 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн удирдлагын курс, 2002 онд АНУ-д Харвардын их сургуулийн Үндэсний болон олон улсын аюулгүй байдлын курс, 2002 онд АНУ-д Англи хэлний институт, 2002, 2004 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн үндсэн болон ахисан түвшний дамжаа, 2010 онд АНУ-ын Ази-Номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвийн Терроризмын эсрэг дамжаанд тус  тус суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. Батлан хамгаалахын их сургуулийн профессор, “Хүндэт доктор”.

  • 1976-1977 онд Монголын Ардын армийн 196 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1977-1979 онд Монголын Ардын армийн 150 дугаар ангид Салбарын захирагчийн улс төрийн орлогч,
  • 1983-1985 онд Монголын Ардын армийн 149 дүгээр ангид Захирагчийн улс төрийн орлогч,
  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн хэлтсийн орлогч дарга,
  • 1989-1990 онд Монголын Ардын армийн 256 дугаар нэгтгэлийн Улс төрийн хэлтсийн дарга,
  • 1990-1991 онд Монголын Ардын армийн Улс төрийн газарт Ахлах зохион байгуулагч, даргын туслах,
  • 1991-1996 онд Цэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал,
  • 1996-1997 онд Батлан хамгаалах яамны Стратегийн судалгааны хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1997-1999 онд Женко коллежид Дэд захирал,
  • 1999-2000 онд Оюуны өргөө коллежид Захирал,
  • 2000-2002 онд Батлан хамгаалахын Дэд сайд,
  • 2002-2009 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга,
  • 2012 онд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд АНУ-ын Зэвсэгт хүчний Төвийн командлалд Үндэсний ахлах төлөөлөгч,
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

thumbnail team-image-6982
team-image-8916
Өлзийбаярын ЗОЛБАЯР
Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
Танилцуулга
thumbnail team-image-6982
team-image-8916
Өлзийбаярын ЗОЛБАЯР
Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга

Өлзийбаярын Золбаяр нь 2001 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги,  2001-2006 онд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эрчим хүчний инженерийн сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. 2005 онд “Мишээл” агентлагт хөтлөгч, сэтгүүлзүйн курс, 2013 онд “СNN” телевизийн төлөвлөлт арга зүйг судлах семинар, 2014 онд “СNN” телевизийн загвар судлах ахисан шатны сургалт, семинар, 2016 онд Норвегийн Хаант Улсад Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт, семинар, 2017 онд Канад улсад “PDAC-2017” уул уурхайн олон улсын хөрөнгө оруулалтын чуулган, сургалт, семинарт тус тус хамрагдаж, мэргэжил дээшлүүлсэн.

  • 2004 – 2006 онд “Эх орон” FM 102.1 радиод найруулагч, хөтлөгч,
  • 2006-2012 онд “ТМ” телевизийн Мэдээний албаны дарга,
  • 2007 оноос “ТМ” телевизийн парламентын сэтгүүлч,
  • 2009-2012 онд “МИДАС” ТББ-ын төслийн удирдагч,
  • 2012-2017 онд “Ийгл” телевизэд тоймч, ахлах редактор,
  • 2018 оноос хойш Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан.

Хэрэгжүүлсэн төсөл, бусад ажил:

  • 2013-2014 онд АНУ-ын USAID-ын санхүүжилтээр Internews, MNB, MIDAS, MONES, төрийн бус байгууллагууд болон Монголын хэвлэлийн хүрээлэн хамтран хэрэгжүүлсэн “Smart voters 12” төслийн “MIDAS” ТББ-ын дэд төслийн удирдагчаар ажилласан.
  • 2010-2011 онд “76 тэрбум-Тойргийн мөнгө юунд зарцуулагдав?” 2 үе шаттай төслийг АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, төслийн удирдагчаар ажилласан.
  • 2007-2011 онд “Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци”-тай хамтарсан “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлье” цуврал нэвтрүүлгийн сурвалжлагч, ерөнхий редактораар ажиллаж, танин мэдэхүйн болон бодлогын түвшний асуудал дэвшүүлсэн нийт 120 орчим дугаарыг эрхлэн бэлтгэсэн.

thumbnail team-image-8150
team-image-1274
Гомбосүрэнгийн АМАРТҮВШИН
“МОНЦАМЭ агентлаг”-ийн дарга
Танилцуулга
thumbnail team-image-8150
team-image-1274
Гомбосүрэнгийн АМАРТҮВШИН
“МОНЦАМЭ агентлаг”-ийн дарга

Гомбосүрэнгийн Амартүвшин нь 1998 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль, 2004 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийг төгсөж, 2012 онд Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан.

Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

  • 2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,
  • 2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,
  • 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,
  • 2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,
  • 2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,
  • 2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,
  • 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,
  • 2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,
  • 2021-2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

  • Эхлэл
  • Төрийн тэргүүний намтар
  • Мөрийн хөтөлбөр
  • Бүрэн эрх
  • Мэдээ
  • Хэлсэн үг
  • Мэндчилгээ
  • Тамгын газар
  • Тамгын газрын удирдлагууд
  • Ерөнхийлөгчийн зөвлөхүүд
  • Ерөнхийлөгчийн зарлиг, захирамж
  • Ерөнхийлөгчийн хориг
  • Хуулийн төсөл
  • Архив
  • Зургийн цомог
  • Холбоо барих
  • Бүртгэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2020